Чоно борооноор, Аса жагсаалаар…

“МАНАН дэглэмийн эсрэг ард түмний нэгдэл” нэртэй тайван жагсаал өнөөдөр төв талбайд боллоо. МАНАН-гийн эсрэг эгэл ардаас авахуулаад эгэлгүй олон алдартнууд ч дуу хоолойгоо нэгтгэж нэрмэл архи хөлдөм тэсгим хүйтнийг ч үл ажирав.

Тэгвэл тэдгээр эгэлгүй алдартан дотроос хэсэгтээ нам гүм байсан Д.Дагвадорж алдарт АСА Станцаа асааж тэмцлийн тэргүүтнүүдтэй нэгдэж “УИХ-ын дарга М.Энхболд огцор” хэмээх нь зарим нэгний сэтгэлд төдийлөн “дотно” буусангүй. Учир нь тэрбээр, “Монголын ард түмэн нүд нь сохорч, ам нь хаагдаагүй байгаа шүү, М.Энхболдоо чи огцор. Үнэний төлөө би нам харгалзахгүй шууд ярина.

Элбэгдоржоо би чамайг дэмжиж байсандаа харамсаж байна” гэжээ. Гэвч нэгэн үе дэмжиж явсан М.Энхболд, Ц.Элбэгдорж нарыгаа ийн ярих нь нөгөө туйлбаргүй гэдэг нь оноод ч байх шиг. Үүгээр ч зогсохгүй мань хүн жиргээний хуудсандаа Ц.Элбэгдоржид хандан “Удахгүй чамайг шүүнэ ээ” хэмээн жиргэсэн нь олон хүнээс сайшаал авсан ч учир мэдэх нэгэнд нь эвгүй сэтгэгдэл төрүүлсэн гэх юм билээ.

 

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *