Гиннес Хакүхогийн амжилтыг бүртгэжээ

ЯПОНЫ МЭРГЭЖЛИЙН СУМОГИЙН 69 ДЭХ ИХ АВАРГА ХАКУХО М.ДАВААЖАРГАЛЫН АМЖИЛТЫГ ГИННЕСИЙН ДЭЭД АМЖИЛТАД БҮРТГЭЖЭЭ.

Тэрбээр мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 35 удаа түрүүлээд байгаа. Хакухо энэ оны 1, 3, 7 дугаар сарын башёд түрүүлсэн.

Хакухо макүүчи зиндаанд хамгийн олон түрүүлсэн, хамгийн олон удаа дараалан түрүүлсэн, хамгийн олон удаа уналгүй түрүүлсэн, нэмэлт барилдаанаар хамгийн олон удаа түрүүлсэн бөхийн амжилтыг эзэмшдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *