2019 оны нэгдүгээр сард Супер, Цусан, Чонон сар тэнгэрт мандана

2019 оны нэгдүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө тэнгэрт мандах сар астрономийн дөрвөн үзэгдлийг зэрэг харуулах юм байна.

Энэ шөнийн сарыг Супер, Цусан, Чонон сар гэж нэрлэхээс гадна энэ үеэр сарны бүтэн хиртэлт болох ажээ.

Сар дэлхийд хамгийн ойр цэгтээ хүрэх учир хүн төрөлхтөнд үлэмж том хэмжээтэй харагдах бөгөөд үүнийг Супер сар хэмээн нэрлэдэг. Дараа нь сар бүтэн хиртэж, өнгө нь улаан туяатай болох бөгөөд үүнийг Цусан сар гэж нэрлэдэг байна.

Бас дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст амьдардаг үндэстнүүд нэгдүгээр сарын тэргэл сарыг Чонон сар гэж нэрлэдэг уламжлал олон мянган жил хадгалагдаж ирсэн юм.

Эртний соёл иргэншлүүд сарны үзэгдлүүдийг тухайн цаг улирлын байгалийн үзэгдэлтэй холбож нэрлэдэг байжээ. Тухайлбал нэгдүгээр сард чонын ороо эхэлж, улих нь нэмэгддэг байснаас тэргэл сарыг ингэж нэрлэжээ.

Ирэх сард болох сарны хиртэлт гурван цаг, хагас орчим үргэлжлэх бөгөөд дараагийн бүтэн хиртэлт 2021 оны тавдугаар сард тохиохыг астрономичид мэдээлж байна.

source: ikon.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *