“Зөн билгийн тулаан”-ы Марат Башаров эхнэрээ зодож, хамрыг нь хугалжээ

ОХУ-ын жүжигчин, “Зөн билгийн тулаан” шоуны хөтлөгч Марат Башаров эхнэр Елизавета Шевырковаг зодож, хамрыг нь хугалсан талаар хойд хөршийн хэвлэлүүд бүтэн долоо хоног шуугиж байна.

Эр нөхрийнхөө дарамтыг тэсвэрлэхийн аргагүй болсон Елизавета балчир хүүтэйгээ гэрээсээ зугтсан гэнэ.

Елизаветагийн ах Федор энэ талаар “СтарХит”-д өгсөн ярилцлагадаа “Тэдний гэр бүлд хүчирхийлэл шинэ зүйл биш. Өнгөрсөн жил л гэхэд Марат эхнэрээ зодож, гарыг нь хүнд гэмтээсэн. Эмнэлэгт очиж, зохих эмчилгээ хийлгэсэн ч Елизавета өргөдөл өгөлгүй өнгөрсөн.

Харин одоо бол би тэвчиж чадахгүй. Асуудал гарснаас хойш Марат өөрөө надтай холбогдоогүй. Айж байгаа байх л даа. Елизавета маш их айж, цочирдсон байдалтай байгаа. Зөв шийдвэр гаргаж, шүүхэд хандана гэж найдаж байна. Зоддог эр хүнтэй хамт амьдраад хэрэггүй. Би энэ бүхнийг дуусгахыг хүссэн учраас хэвлэлээр ярьж байна” хэмээн ярьсан байна.

Марат болон Елизавета нар одоогоор болсон явдлын талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй ч жүжигчний ойр тойрныхон бүгд ярьж, хэвлэлээр ч бичигдсээр байна. Хэрвээ эхнэр нь хуулийн байгууллагад хандвал Марат ял авах нь гарцаагүй аж.

source: eagle.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *