12 жилтний 2019 оны ерөнхий зурлага

2019 он бол дорнын тооллоор шороон (шарагчин) гахай жил. Энэ жил та бидэнд ахуй байдлаа сайжруулж, гэр орноо тохижуулах ажил гээд хийх юм их байна.

Бас өөрийгөө боловсруулах, уран зохиол сонирхон уншиж, ур чадвараа дээшлүүлэх талаар идэвхтэй ажиллах нь. Ингээд та бүхэнд ирж байгаа гахай жилд юу тохиож, ажил амьдрал тань ямар өнгөтэй байхыг та бүхэнд толилуулж байна.

1. Хулгана

Ажил амжилт

Ирж байгаа онд та өнгөрсөн жилүүдэд хуримтлуулсан нөөцөөрөө сэтгэл хангалуун байх юм байна. Үл хөдлөх хөрөнгө мэтийн томоохон зүйл худалдан авах юм уу, төсөлд оролцож, аялж зугаалан өмнө нь мөнгө төгрөг хүрэлцээгүйгээс хийж байгаагүй бүхнээ амжуулна. Таны ажил амьдралд чухал үүрэг гүйцэтгэх шинэ холбоо харилцаа тогтоож, 2020 оноос танд ногдол ашиг, санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэд хэдэн байгууллагатай харилцаа тогтооно.

Хайр сэтгэл

Ганц бие хүмүүст найз нөхөд, хамт ажиллагсад юм уу хөршийн чинь дундаас жинхэнэ амьралын чинь хань бүтэн биеийн чинь нөгөө тал учрах нь. Үүнээс та эмээхгүйгээр өөрийнхөө аз жаргалын төлөө тэмцэж, шуурхай хандах юм бол нэг их татгалзахгүй л юм байна.

2. Үхэр

Ажил амжилт

Энэ жил нэлээн төвөгтэй, ерийнхөөс илүү ачаалалтай байх боловч маш их ашигтай ажиллана. Өөрт дутагдаж байсан зүйлээ худалдан авч эд материалын таашаал эдэлнэ. Гэхдээ ажлын амжилт нь таныг бас ядрааж мэдэх тул ажлын хажуугаар амралтаа зохицуулж бай. Ашиг орлого олохоос илүүтэй биеээ гамнаж байхгүй бол жилийн эцэс гэхэд ядаргаа болж мэднэ.

Хайр сэтгэл

Та ганц бие нэгэн бол “гэр дүүрэн байх”, “хөдөлмөр бол аз жаргалын түлхүүр” гэдгийг мэдэрдэг нэгэнтэй учирч хайрын романс эхлүүлнэ. Энэ хүнээс та асар их дэмжлэг авч, хамтдаа гэрэлт сайхан ирээдүйгээ бүтээх юм байна. Харин та гэр бүлтэй бол одоохондоо ажлаа нэгдүгээрт тавиад байгаагаа больж ханиа улам ихээр хайрлах хэрэгтэй болох нь.

3. Бар

Ажил амжилт

Ирж байгаа гахай жилд таны өмнө хийж байсан сайн сайхан бүхэн үгүй болж ямар нэгэн огт мэдэхгүй ажил эрхлэх болох нь. Үүнийхээ эхний шатыг даван туулахын тулд та нэлээд цаг хугацаа зарцуулна. Улмаар өндөр орлого, амжилт ирж сайхан зүйлс худалдан авч, нийгэм, ажил дээрх байр суурь чинь өснө. Цусан төрлийнхөн, өмч хөрөнгө гээд бүхий л үнэт зүйлстээ илүү анхаарах болж их аж ахуйч, гэрсэг болно.

Хайр сэтгэл

Хувийн амьдралд харин тийм ч таатай биш байх нь. Одоо байгаа найз юм уу, дэргэдээ байгаа хүнээс холдож ад чөтгөр шиг түүнээс зайлсхийх хэрэг гарч өнөөгийн энэ харилцаагаа улам төвөгтэй болгож мэднэ.

4. Туулай

Ажил амжилт

Гайхамшигтай жил гарч байна. Та тун амжилттай ажиллаж эргэн тойрныхон чинь таныг жинхнээр үнэлж бүгдээрээ танд баяр хүргэнэ. Мэргэжлийн түвшинд та бүр байраа эзэлж, сэтгэл зовоож байсан зүйлс үгүй болон, та өөрийнхөө амар амгалан, сэтгэл зүйн хувьд ч өөдрөг сайхан байгаагаа мэдрэх болно. Гэр орондоо ч гэсэн шинэ тавилга авах юм уу, засвар хийх зэргээр сууц байраа сайхан болгож шинэ уур амьсгал авчирна.

Хайр сэтгэл

Үзэл бодлын тухайд ч, урлаг, уран сайхны талаар материаллаг талаасаа ч өөртэйгөө ижил сонирхолтой хэн нэгэнтэй учир ургуулан сэтгэлийн таашаал эдэлнэ. Та түүнтэй хамт үзэсгэлэн үзэж, аяга цай уун, ном уншиж суух нь.

Харин хэзээний хань бүлтэй хүмүүсийн тухайд өмнө нь нэг амсч байгаагүй, удаан хүсэн хүлээсэн аз жаргалын амтыг мэдэрнэ.

5. Луу

Ажил амжилт

2019 онд та олон жил хуримтуулсан туршлагаа ашиглан ямар нэгэн шинэ зүйл бүтээж, амжилтад хүрэн асар их мөнгө олох нь. Энэ ер бусын ашигтай бизнестээ тулгуурлан та огт өөр хүн болж даруухан байх ч шагнал ч авч магадгүй. Энэ бүхний үр дүнд та өмнөх жилүүдийг бодвол төрөл бүрийн сайхан арга хэмжээнүүдэд оролцож, ухаалаг байдлаараа одны дунд эрэлт ихтэй од болох нь.

Хайр сэтгэл

Та нэг биенийхээ нөгө талыг бизнесээс их хол салбараас, ажил хэргээ хойш тавин амарч явахдаа ч юм уу олох юм байна. Гэхдээ ийм хүн таны өмнө нь таних, муугүй мэдэх хүмүүсийн дунд байгаа бололтой. Харин та хэдийнээ хань бүлтэй, эсвэл найзтай бол орон сууц, санхүүгийн хувьд илүү их тогтвортой болох үүднээс материалын хувьд ч юм уу, аль нэг талаар өөрийнхөө хайртай гэдгийг баталж нотлох хэрэг гарах юм байна.

6. Могой

Ажил амжилт

Таны хувьд ирж байгаа гахай жил ажил мэргэжлийн хүрээнд нэлээд төвөгтэй байж үнэ цэнэтэй чухал зүйлүүд чинь хэргээр бага зүйл шиг санагдан янз бүрийн бэрхшээл учирч магадгүй байна. Гэхдээ та нэг их сэтгэлээр уналгүйгээр ажил албан дээрээ хуучин байснаараа л байж нөхцөл байдал танд ашигтайгаар, сайн сайхан болж эргэхийг тайван хүлээ.

Хайр сэтгэл

Хайр сэтгэлийн хувьд ч гэсэн нэг их өв тэгш биш л байх нь. Ажил хэргийн хувьд ч ер нь ямар нэг талаараа нэг их тэвчмээргүй хүнтэй холбогдож магадгүй. Та өөрийгөө төлөв, эрхэмсэг авч яваад хайрлаж байгааг мэдрүүлбэл,тэр чинь хэсэг хугацааны дараа таны эрхшээлд орно. Хэрэв та хостой бол харилцаа холбоогоо хадаглахын тулд хүчин чармайлт гаргах шаардлагатай болох нь.

7. Морь

Ажил амжилт

Олон сайхан мөрөөдлөө биелүүлэх жил ирж байна. Хүсч мөрөөдөж байгаагаа гүйцэлдүүлэх материаллаг нөөц өөрийн тань өнөө байгаа хөрөнгийн тань өсөлтөөр бий болж хараахан чадахгүй ч гэсэн олдоно. Ар гэр ахуйдаа илүү хариуцлагатай, ухаалаг байхын тулд аж ахуйн ажлаар нэлээд хугацаа зарцуулж оролдох хэрэгтэй болно. Аялж жуулчлах, хобби, сонирхлоо хангахад тань хөрөнгө санхүү дугтагдахгүй.

Хайр сэтгэл

Одоохондоо та ганцаараа бол хэдэн жилийн турш таны дэргэд ойр байсан танил нэгэн тань таньтай холбогдох нь. Жинхэнэ аз жаргалыг мэдрэн бүр хурим ч хийж магадгүй. Харин та ханьтай юм уу, найзтай бол бүх зүйл урьдынхаас өөрчлөгдөж байгааг харуулан харилцаа чинь улам сайхан болно.

8. Хонь

Ажил амжилт

Энэ их сонирхолтой жил ирж байна. Олон тооны төсөл хөтөлбөрт та оролцох болж, тэднийг санаачилж эхлүүлсэн хүмүүс өөрийг тань түшиглэх гэж, гол хүн гэж өөрт тань хандах болно. Гэхдээ санхүүгийн хувьд зарим хүмүүсийг хассанаар маргаан гарч, таныг ч бас захад тавин ажлаа зогсоох эсэхдээ тулж магадгүй.

Хайр сэтгэл

Та жинхэнэ од болж олон хүн таны анхааралд өртөх гэж, та ч сонголт хийх гэж асуудал болно. Хэд хэдэн хүнтэй учир ургуулах ч нэгтэй нь ч жинхэнэ нандин харилцаа бий болгохгүй.

Харин та гэр бүл, найзтай бол харилцаа улам нягтран сайжирч, тэр өөртэй чинь зөрөлдөж, маргалдахгүйн тулд та шинэ арга олох хэрэгтэй болно.

9. Бич

Ажил амжилт

Ирж байгаа жилд тун олон төсөл хөтөлбөрт оролцох ч тэр бүхэн бүгдээрээ ашиг, амжилт авчрахгүй. Нэг хэсэг нь зохих бэлтгэлээ сайтар хангаагүйгээс нөгөө заримыг нь эхнээсээ л итгэл муутай эхэлснээс ийм байдалд хүрч магадгүй.

Бүтэлгүйтмээргүй байвал та бүхнийг урьдчилан сайн бодож тооцож бай. Үүний зэрэгцээ энэ жилд таны ойрын хүмүүсээс чинь өөрийг тань сорих, үнэнчийг тань шалгах юм уу, эсвэл зүгээр л даажигнах гэсэн байдлаар ямар нэгэн балмад таагүй явдал гаргах нь.

Хайр сэтгэл

Таны ойр тойрныхон таныг нэг их хүндлээд байхгүй л болов уу. Танд таалагддаг нэгэн ч таны амжилтыг нэг их үнэлэхгүй нь. Таны эхлүүлэх маргаан ч юм уу таагүй харилцаа дурлалын роман үүсгэх магадлалтай. Харин та гэр бүлтэй юм уу, найзтай бол түүнийгээ уурлуулж өөрийг тань гол гаргачихгүйн тулд байнга халамж анхаарал тавих хэрэгтэй болно.

10. Тахиа

Ажил амжилт

Та ирж байгаа онд гурав дөрвөн эх сурвалжаас багагүй ашиг орлоготой ажиллана. Ганцхан та энэ олон ажлыг хавсран хийхийн тулд ажлын их ачаалалд бэлтгэж, цагаа зөв тооцоолж төлөвлөх, ямар нэг баяр цэнгэлээс татгалзах хэрэгтэй болно. Таны ойрын хүмүүсээс хэн нэгэн нь таны энэ зарчим, ажлын талаар сонирхож, шалгахыг хүсч мэдэх юм, гэвч энэ нь зүгээр л ашиг сонирхлын зөрчил байх төдий болохоос биш та яах ч үгүй.

Хайр сэтгэл

Таны урьд өмнө нь нэг их сайн нөхөр биш гэж бодож байсан хүнтэйгээ жинхэнэ сайхан учрал тохиох нь. Өөрийн тань өмнө нь бодож байснаас илүү нийтлэг тэр хүнтэй дотносоход танд нэг их цаг хугацаа хэрэггүй. Та хань ижилтэй юм уу, найзтай бол та нарын харилцаа өөрөө түүнд хэрхэн хандаж байгаагаас ихээхэн шалтгаална.

11. Нохой

Ажил амжилт

Та энэ жил нэг их тансаг зүйл хүлээх хэрэггүй, түүний тулд их хөдөлмөрлөж тэмцэх хэрэгтэй, заримдаа зарчмаасаа ч хазайх хэрэг гарч магадгүй. Таны амьдрал, ашиг орлогод саад учруулж байгаа хэрэг. Та олон жилийн туршид өөртөө хэт итгэлтэй байж, үүнээсээ болоод их төөрөлдөж явсныг амьдрал харуулж байна.

Үүнээс гадна та мөнгөтэй харьцах, хэмнэх, зөв зарцуулахад суралцах хэрэгтэй болох нь .

Хайр сэтгэл

Хэн нэгний аж ахуй, ажилд та хэрэгтэй болсноос тэр өөрийг чинь ашиглах гэж магадгүй. Гэхдээ энэ нь ийм харирлцаа, хандлага танд таалагдана гэсэн үг биш. Ганцхан цаадах чинь аргаа өөрчлөөд гэнэт мөнхийн хайрын тухай дуу аялаад эхэлбэл та хоёрын дунд дурлалын роман үүсч магадгүй юм.

Ханьтай юм уу, найзтай бол та түүнийгээ ямар нэг зүйлээс хамгаалж хайрлах хэрэг гарах нь.

12. Гахай

Ажил амжилт

Ирж байгаа жилд та ажил дээрээ ч, албан тушаал, уран бүтээл, гэр ахуй гээд бүхий л талдаа амжилтаар дүүрэн байх нь. Аль ч салбарт нь гэсэн та өмнө нь яг үүнийг хийх гэж байсан хэний ч хүлээж байгаагүй магтаал сайшаал хүлээх нь байна. Та гол хүн болж тодрох шинэ сонирхолтой тийм нийгэм орчин нээж оролцоно. Өөр бас ямар нэг их хүч хөдөлмөр гаргалгүйгээр орж ирэх нэмэлт орлого таныг хүлээж байгаа.

Хайр сэтгэл

Хувийн амьдрал ч гэсэн мөн л гайхамшигтай сайхан. Та өнөөдөндөө чөлөөт нэгэн бол амьдралын тань нэгэн хэсэг болох цор ганц хүнээ олно. Хань ижилтэй, найзтай нэгэн бол Хайр сэтгэл, итгэл найдвараа танд даатгаж танд улам дотно сайхан хандаж, олон тооны бэлэг илгээх нь байна.

source: caak.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *