Аав, ээж нь хангалттай цаг гаргадаггүй хүүхдүүд утсанд донтдог

Хэрвээ хүүхэд тань утсанд донтож байвал Та ямар нэгэн байдлаар утас өгч тоглуулж байсан байна гэсэн үг. Харин аль болох эрт үүнийг зогсоох хэрэгтэй.

Ихэвчлэн ямар хүүхдүүд утсанд илүү донтож шохоорхоод байна вэ гэхээр аав, ээж нь хангалттай чанартай цаг зарцуулдаггүй, эд материалаар тордох хандлагатай, хангалттай ярилцдаггүй, гадуур хамт үйл ажиллагаанд оролцдоггүй эсвэл эдгээр үйлдлийг хүүхэдтэйгээ маш бага хийдэг байна.

Тиймээс аав, ээж нар аа хүүхдэддээ цаг зарцуулж утаснаас илүү гоё тоглох тоглоом олон зүйлс байгаа гэдгийг мэдрүүлж, утсанд донтохыг нь мартагнуулаарай.

Ингээд нэгэнт мартсан тохиолдолд ахиж хүүхэддээ утас өгч тоглуулж болохгүй. Мөн гэрийн дүрэм гаргаж болно. Манайд ирэх үедээ ухаалаг утсаа хүүхдийн өмнө хэрэглэхгүй байх гэх мэт дүрмийг зочиндоо сануулж болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *