Хятадад 11 эмэгтэйн амийг хөнөөсөн гэмт хэрэгтнийг цаазалжээ

Хятадад нийт 11 эмэгтэйн амийг 1988-аас 2002 оны хооронд хөнөөсөн хэрэгт буруутгаад байсан цуврал алуурчны цаазын ялыг гүйцэтгэсэн тухай Хятадын шүүхээс мэдээлжээ.

Цагдаагийн газрын албан хаагчид 2016 онд Гансу мужийн хүнсний худалдааны захд гэмт хэрэгтэн Гао Ченгёнгийг баривчилсан юм. Тэд удаа дараа ДНХ шинжилгээ хийх замаар мөрдлөг явуулсны эцэст гэмт хэрэгтнийг барьж чаджээ.

Гао Ченгёнг 1988 онд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Тэр 23 настай эмэгтэйг 26 удаа хутгалан хөнөөсөн бөгөөд ганцаараа амьдардаг эмэгтэйчүүдийг байгаа болгон онилдог байж.

Мөн хохирогчийн эд эрхтнийг худалдаалдаг байсан гэнэ. Түүний гарт амиа алдсан хамгийн залуу хохирогч нь найман настай охин байв.

Гэмт хэрэгтэн 2002 онд аллагаа зогсоосон ч, түүний нагац ахыг өөр хэргээр баривчилж, ДНХ-гийн шинжилгээ авсан байна. Цагдаа нар түүний ДНХ-г бусад хэргүүдтэй холбон шинжилгээ хийсний үр дүнд Гаог Ченгёнгийн хэргийг илрүүлжээ.

Өнгөрсөн жил Хятадын Байинь хотын шүүх Гао Ченгёнгд цаазын ял оноосон юм. Гэмт хэрэгтэн хүнтэй гэрлэсэн бөгөөд хоёр хүүхдийн аав байсан аж.

source: gogo.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *