Бүх оддын тоглолтын эхний дүн

Шарлотт хотод болох 68 дахь удаагийн Хойд Америкийн Үндэсний Сагсанбөмбөгийн холбооны бүх оддын тоглолтын санал асуулга эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. Тэгвэл санал асуулгын үр дүн эхний байдлаар танилцуулагдлаа.

Өрнөд бүсийг довтлогчийн байрлалд ЛеБрон Жэймс тэргүүлсэн бол хамгаалагчийн байрлалд Стэфен Көрри саналаар тэргүүлсэн байна. Харин Дорнод бүсийг довтлогчийн байрлалд Яннис Антэтокумнпо тэргүүлж хамгаалагчийн байрлалд Кайри Ирвинг саналаараа тэргүүлжээ.

14 удаагийн бүх одод, 3 удаагийн бүх оддын тоглолтын “Үнэ цэнэтэй тоглогч” ЛеБрон Жэймс бүх тоглогчдыг саналаар тэргүүлсэн бөгөөд ганцаараа сая гаран санал авчээ.

Харин энэ улиралд гялалзаж буй “Oны шилдэг шинэ тоглогч”-ийн шагнал авах магадлал маш өндөр байгаа Лука Дончич Өрнөд бүсэд довтлогчийн байрлал дээр ЛеБрон Жэймсийн ард буюу хоёрдугаар байранд бичигдэж шуугиан тарьлаа.

Мөн энэ улиралд 50 оноо авч, өөрийн карьераа гайхалтай байдлаар эргүүлэн авчирсан Деррик Рөүз Өрнөд бүсэд хамгаалагчийн байрлалд авсан саналаараа Стэфен Көрригийн ард хоёрдугаар байранд бичигджээ.

Өнгөрсөн жилээс формат, дүрэм шинэчлэгдэж хоёр бүсээс саналаараа тэргүүлсэн тоглогчид багийн ахлагч болон бусад гараа болон сэлгээнээс бүх оддын тоглолтод сонгогдсон тоглогчдоо драфтаар сонгож авдаг болсон билээ. Өнгөрсөн жилийн драфт телевизээр шууд дамжуулагдаагүй бол энэ жилийн бүх оддын тоглолтын драфтын үйл ажиллагаа үндэсний телевизээр шууд дамжуулагдахаар болсон юм.

Санал асуулгын эхний үр дүн:

Дорнод Бүс

Довтлогчийн байрлал:

Яннис Антэтокумнпо 991,561

Кавай Леонард 774,172

Жоэл Эмбийд 648,002

Жимми Батлер 648,

Жэйсон Тэйтум 214,622

Хамгаалагчийн байрлал:

Кайри Ирвинг 910,329

Дуэйн Уэйд 409,156

Кэмба Уокер 319,519

Бэн Симмонс 259,993

Виктор Оладипо 198,009

Өрнөд Бүс

Довтлогчийн байрлал:

ЛеБрон Жэймс 1,083,363

Лука Дончич 679,839

Кэвин Дурант 659,968

Энтони Дэвис 605,417

Пол Жорж 580,055

Хамгаалагчийн байрлал:

Стэфен Көрри 739,111

Деррик Рөүз 698,086

Жэймс Хардэн 541,606

Рассэлл Уэстбрүүк 459,792

Клэй Томпсон 247,618

Бүх оддын тоглолтод хэрхэн саналаа өгөх вэ?

NBA.COM/VOTE хаягаар орж аль аль бүсээс хоёр самбарын, гурван урд шугамын гарааны тоглогчийг сонгох боломжтой

GOOGLE.COM эсвэл GOOGLE-ийн ямар нэг аппликейшн дээр “NBA VOTE”, “NBA ALL-STAR VOTE” эсвэл сонгохыг хүссэн тоглогчийнхоо тоглодог багийг хайж гарч ирсэн эхний илэрц дээр саналаа өгөх.
Өдөрт 10 тоглогч сонгох эрхтэй.

Нэгдүгээр сарын 3, 4, 10, 11, 21-ний өдрүүдэд өгсөн санал тань хоёроор тооцогдох болно.

68 дахь удаагийн Хойд Америкийн Үндэсний Сагсанбөмбөгийн холбооны бүх оддын тоглолт Шарлотт хотод орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 17-нд 20:00 цагаас эхэлнэ.

 

source: gogo.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *