Г.Чимгээ: Охиныг минь амиа хорлосон гээд хэргийг нь хаах гээд байна

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж Г.Чимгээ, “Охидын төв” ТББ-тай хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийх болсон шалтгаан нь талийгаач охины талаар худлаа, үнэн янз бүрийн мэдээлэл гаргаж байгаа тул үнэн бодит мэдээлэл өгөхийн тулд ийнхүү мэдээлэл өгч байна гэв.

Тэрбээр “Охины минь хэргийг хаах гэж үзсэн. Тиймээс хуулийн байгууллагынханд ихэд гомдолтой байгаа. Сайн санаат хүмүүс болон өмгөөлөгч, “Охидын төв” ТББ-ынхны ачаар хэрэг нь хаагдаагүй байна. Цагдаагийн байгууллагаас охиныг минь амиа хорлосон гэж үзэж хэргийг нь хаах гээд байгаа. Би охиноо амиа хорлосон гэж бодохгүй байгаа. Хүн багтахааргүй цонхоор унасан болгож байна. Цагдаа нар алуурчныг олохын тулд ажиллах ёстой.

Мөн шоуны оролцогч Э.Одонтунгалагийн ээж яагаад одоо болтол маанийн ерөөл тавьснаа тайлбарлахгүй байгаа юм бэ. Шоунд оролцсон цагаас Э.Одонтунгалаг охиныг минь дарамталж байсныг охин минь надад хэлж байсан. Тэр охиныг харахаараа л айдаг байснаа хэлж байсан. Би охиндоо итгэдэг. Миний охин тийм ч дуугүй хүүхэд биш. Хэлье гэснээ хэлчихдэг шударга охин байсан.

Эрүүл чийрэг биетэй. Гэтэл цагдаагийнхан хар тамхинд хутгах гэж үзэж байна. 16 настайгаасаа л Нэмэхбаяр гэдэг залуутай үерхэж байсан. Гэтэл энэ залууг одоо хүртэл яагаад шалгахгүй байгаа юм. Энэ залуу одоо хаана байна. Охины минь 49 хоногоор ч зул бариагүй хүн шүү дээ. Би энэ залууг сэжиглэж байгаа. Нэмэхбаярыг энэ хэрэгт огт холбоогүй гэж байгааг гайхаж байна.

Би шүүх эмнэлгийнхэнд гомдолтой байна. Энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэхгүй бол би тэр жижигхэн цонхоор өөрөө ч болов унаж, 10 хэдэн давхраас унасан хүн ямар байдгийг харуулахаар өөр арга алга. Цагдаа, шүүх эмнэлэг яагаад ийм худал дүгнэлт гаргаад байгаа юм бэ. Миний охин архи уудаггүй, тамхи татдаггүй байсан. Гэтэл арай дэндүү юм. Дотор эрхтэнийг нь зарсан ч юм уу хэн мэдлээ. Би хэзээ ч шүүх эмнэлгийн дүгнэлтэд итгэхгүй. Би 15 давхраас унасан хүн ямар байдгийг цагдаагийнханд харуулмаар байгаа юм. Гэвч тэд 11 настай хүүгийн минь асран хамгаалаад арыг минь дааж чадах юм уу.

Би Э.Одонтунгалаг, Нэмэхбаяр нараас охиныхоо амийг үргэлж нэхэх болно” гэлээ.

source: zaluu.com

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *