Рами Малек “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн боллоо

Америкийн жүжигчин Рами Малек “Bohemian Rhapsody” кинонд бүтээсэн Фредди Меркуригийн дүрээрээ энэ жилийн “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртлээ. Үзэгчдийн дунд түүнийг уг шагналыг хүртэнэ гэсэн таамаглал их байсан нь ийнхүү биеллээ оллоо.

Bohemian Rhapsody нь английн алдарт Queen хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркуригийн амьдралыг өгүүлсэн драм хэлбэрийн бүтээл бөгөөд дэлгэцэнд гарсан box office-ийн эхний байрт бичигдэж байсан юм.

Жүжигчин Рами Малек драмын шилдэг эрэгтэй дүрийн шагналд жүжигчин Брэдли Күүпер (A Star Is Born), Уйльям Дафое (At Eternity`s Gate) , Лукас Хэжс (Boy Erase), Жон Вашингтон (BlacKKKlansman)нарын жүжигчидтэй өрсөлдөж ялсан байна.

Рами Малекийн хувьд 2015 оноос эхлэн цацагдсан “Mr.Robot” цувралын дүрээрээ “Алтан бөмбөрцөг”-т хоёронтаа нэр дэвшсэн ч хүртэж чадаагүй гэдэг.

 

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *