15 настай охинтой фэйсбүүкээр танилцаад хүчиндсэн хэрэг гарчээ

Цагдаагийн байгууллагад 2019 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 23:00 цагийн үед насанд хүрээгүй хүүхэд хүчиндүүлсэн талаар дуудлага иржээ.

Дүүрэг дэх цагдаагийн хэлтэс дуудлагын дагуу шалгахад 15 настай охин фэйсбүүк чатаар танилцсан этгээдтэй уулзах үеэр хүчирхийлүүлсэн байна. Хэрэг үйлдсэн этгээд өөрийгөө 17 настай гэж танилцуулжээ.

Иймд хүүхдийг цахим орчинд, танихгүй хүнтэй холбоо тогтоох, эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх, 14 насанд хүрээгүй хүүхдийг фэйсбүүк хэрэглүүлэхгүй байх, гэнэн томоогүй, шилжилтийн насны хүүхдүүдээ хаана, хэнтэй, юу хийж явааг мэдэж байх, тэдэнд амьдралын үнэн учрыг зөв байдлаар тайлбарлаж өгөхөд эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй байгааг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

source: ikon.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *