UFC-ийн тамирчин бүсгүйг дээрэмдэхийг оролдоод зодуулжээ

Бразилийн Рио де Жанейрогийн гудамжинд такси хүлээн зогссон бүсгүйг дээрэмдэхийг оролдсон залуу эмнэлгийн тусламж автлаа зодуулжээ. Гэмт этгээд ганцаар зогсоо бүсгүйд зузаан цаасаар хийсэн хуурамч буу тулган гар утас болон мөнгө өгөхийг шаардсан байна.

Харин бүсгүй өөрийгөө хамгаалан залууг зодож орхижээ. Бүсгүйг Поляна Виана гэдэг бөгөөд UFC-ийн тамирчин төдийгүй UFC-ийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд 10 удаа ялж байсан хүчирхэг нэгэн байсан аж.

“Эхлээд тэр залуу цаг хэд болж байгааг асуусан. Би хариулсан гэсэн ч надаас холдохгүй харин ч буу шиг зүйл тулган гар утас, мөнгө өгөхийг шаардсан. Хариуд нь би түүнийг хэдэн удаа цохиж, гарыг нь ард нь өчиж барин цагдаагийн хэсэгт аваачиж өгсөн” гэж бүсгүй мэдүүлжээ. Цагдаа нар гэмт этгээдийг эмнэлэгт хүргэн анхны тусламж үзүүлснийхээ дараа хэсэг рүү авч яван саатуулсан байна.

Энэ хэргийн талаар UFC –ийн холбооны ерөнхийлөгч Дана Вайт “UFC-ийн тулаанч бүсгүйг дээрэмдэх гэсэн залуу хариугаа авчээ” гэсэн тайлбартайгаар өөрийн сошиал хуудаст байршуулжээ.

source: eagle.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *