Владимир Познер: Бид бүгд хятадуудын доор амьдрах болно

ОХУ-ын алдарт зохиолч, сэтгүүлч, телевизийн хөтлөгч В.Познер Хятад улс, Хятадын эдийн засгийн эрчимтэй өсөлтийн талаар өөрийн “Познер Online” цахим хуудсандаа ярьсан байна.

– Владимир Владимирович, та Хятадын тухай, машин үйлдвэрлэлийнх нь тухай юу гэж бодож байна вэ? Эдийн засаг нь ийм эрчимтэй хөгжиж байгаа Хятад орон ойрын үед бүгдийг даван гарна гэж бодохгүй байна уу? Беларусьт тэд үйлдвэр барьчихлаа. Орос, Казахстаны зах зээлийг харж байгаа нь гарцаагүй. Өнгөрсөн зун Тула мужид ч бас үйлдвэртэй болсон.

– Ер нь энэ зуун Хятадын зуун гэж би бодож байна. Бид бүгд хятадуудын доор амьдрах болно гэсэн мэдрэмж төрдөг. Би яах вэ, нас өндөр хүн, яваад өгнө. Бусад нь бүгд Хятадын улан доор амь зууна. Энэ бол сайн зүйл гэж бодохгүй байна. Харин ч эсрэгээр маш муу зүйл юм.

Гэхдээ тэд урагш маш хурдтай хөгжиж, том амжилт олж байгаа нь үнэн баримт. Хятадуудтай өрсөлдөж чадах цорын ганц хүч нь ОХУ, АНУ хоёрын хамтын ажиллагаа. Тус тусдаа бол хэн нь ч Хятадтай өрсөлдөж чадахгүй. Европ тив бол хамтрагч биш. Европ бол газар зүй, соёлын ойлголт болохоос нэгдсэн улс биш.

source: ub.life

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *