УИХ өөрөө тарах тогтоолын төсөлд АН-ын долоон гишүүн гарын үсэг зурлаа

УИХ дахь АН-ын бүлгээс УИХ өөрөө тарах болон Ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төсөлд гарын үсэг цуглуулж эхэллээ.

Гарын үсэг цуглуулах самбарыг УИХ-ын чуулганы танхимын үүдэнд өнөөдөр байрлуулсан байна. Уг самбарт одоогийн байдлаар АН-ын долоон гишүүн гарын үсэг зуржээ.

Тодруулбал, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Д.Мурат, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Я.Санжмятав, Б.Наранхүү нар уг самбарт гарын үсгээ зурсан байна.

source: ikon.mn