Жүжигчин Ц.Цэрэнболдын тоглосон кино олон улсад нээлтээ хийнэ

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Цэрэнболдын тоглосон “The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор минь” кино 2019 оны аравдугаар сард олон улсад нээлтээ хийх гэнэ. Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн уг бүтээлийг Иван Франкогийн Захар Беркүт түүхэн зохиолоос сэдэвлэжээ.

1241 он. Монголын хаан Бурунда баруунш дайлаар мордож замдаа таарсан бүхнийг устгана. Карпатын уулнаа Бурундагийн цэргүүд буудаллах бөгөөд шөнө нь Беркутын ах дүүс цэргүүдийн асарт нууцаар нэвтрэн барьцаанд орсон хүмүүсээ чөлөөлж, тэдний гарт амиа алдсан хүмүүсийнхээ өшөөг авна.

Украйнын найруулагч Актем Сеийтаблаев, АНУ-ын найруулагч Жон Виннын хамтран найруулсан “Дүүлэн нис Шонхор минь” киноны зохиолыг Рич Ронат, Ярослав Войцешек нар бичиж Украин, АНУ, Монголын жүжигчид тоглосон байна.

source: eagle.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *