Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ дүүргийн нэгдсэн эмнэлэгүүдэд ор хандивлажээ

Өнгөрөгч онд Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ дүүргийн нэгдсэн эмнэлэгүүдэд ор хандивласан байна. Тэрбээр энэ тухайгаа өөрийн нүүр номонд ийн оруулжээ.

“Өнөөдөр бага насны хүүхдүүдийн дундах амьсгалын замын өвчлөл маш өндөр байгаагаас шалтгаалж, дүүргийн эмнэлгүүд хэвийн хэмжээнээс 3 дахин илүү ачаалалтай ажиллаж байна. Энэ ид ачааллаас болж хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай хүнд өвчтэй хүүхдүүдэд ор хүрэлцэхгүйгээс коридорт шалан дээр хэвтэж байна. Иймээс дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд нийт 80 эвхдэг орыг хандивлалаа.

Бидний хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй, хариуцлагатай ажиллаж байгаа цагаан нөмрөгт баатруудаараа маш их бахархаж байна.

Хүүхэд багачууд маань эрүүл энх өсөх болтугай!” гэжээ. Түүнийг ирэх сонгуульд хүчээ үзэж, нэрээ дэвшүүлнэ гэх шуум ч сүүлийн үед тарах болоод буй юм.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *