Аутизмтай хүүг сургуулийн хонгилоор чирж явсан багш баривчлагджээ

АНУ-ын Кентаки мужийн бага сургуулийн багшийн хийсэн хэрэг илчлэгджээ. Вуртландын бага сургуулийн сурагч, 9 настай аутизмтай хүүгийн ээж хүүдээ тохиолдсон явдлыг Фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ.

Хүүгийн ээж Ангел Нелсон аравдугаар сарын 24-нд болсон явдлын бичлэгийг сургуулийн хяналтын камерын бичлэгээс олж харснаар харгис багшийн үйлдэл илчлэгдэж, улмаар тойргийн цагдаад хүрч, хэрэг үүссэн байна. Вуртландын бага сургуулийн багш Трина Абрамс аутизмтай Алан Жексоныг ангийнх нь хүүхдүүдийн нүдэн дээр танхимаас чирж гарган, улмаар сургуулийн хонгилоор чирсээр өөр ангид оруулсан нь бичлэгт үлджээ.

Сэжигтэн Трина Абрамс “Алан сандал дээрээ томоотой суулгүй урагш хойш савлаж, бас хөлөө дэвсэлж байсан нь бусдад саад болж байсан” хэмээн мэдүүлжээ.

Ангел Нелсон “Хүүд минь тохиолдсон явдал миний зүрхийг зүсэх шиг л болсон. Түүнтэй нэг ангид суралцдаг бүх хүүхэд, найзууд нь түүнийг багшдаа чирүүлэн доромжлуулж нэг ангиас нөгөөд хүртлээ, сургуулийн хонгилоор чирэгдэж явахыг харсан байна шүү дээ. Энэ бол маш их доромжлол бас ялгаварлан гадуурхсан хэрэг” гэж сэтгүүлчид ярьсан байна.

Хүү уг явдлаас бол сургуулиа солихоос өөр аргагүйд хүрсэн бөгөөд багшдаа чирэгдэн сургуулийн хонгилоор явснаас болж хүүгийн бугуйн шөрмөс татан зовиурлах болсон төдийгүй сэтгэл санаагаар унаж, айдсаасаа салж чадахгүй байгаа гэнэ.

Posted by Angel Nelson on Sunday, January 6, 2019

 

Трина Абрамсын хэрэг одоо мөрдөн байцаалтын шатандаа яваа бөгөөд мөрдөн байцаалт дуусахад шүүхэд шилжин тохирох ялыг нь оноох аж.

source: eagle.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *