Хавайд амь эрсэдсэн монгол хүүгийн үхэлд хариуцлага хүлээх эзэн олдохгүй, эцэг, эх нь цөхрөнгөө барж байна

Хавайд гэр бүлтэйгээ амарч байсан 13 настай монгол хүү Цогтын Тэмүүлэн далайн усанд шумбаж байх үедээ амиа алджээ. Аврагчид хүүг далайн 18 метрийн гүнд аврах ажиллагаа явуулан гаргаж ирсэн бөгөөд эмнэлэгт ирэхдээ амиа алдсан байсан гэж орон нутгийн хэвлэлд бичсэн байна.

Хэрэг явдал өнгөрсөн бямба гаригт болсон ч хүүгийнх нь үхэлд буруутай хүмүүст хариуцлага тооцохгүй байгаа тул эцэг эх нь цөхрөнгөө барьж, өмгөөлөгч авахад хүрсэн аж. Citynews1130.com зэрэг олон цахим хуудсанд энэ талаар мэдээлжээ.

“Хүү өмнө нь усанд шумбах туршлагагүй, сэлж чаддаггүй байсан. Ийм хүүхдийг усанд авч орчихоод хаяж гарч ирнэ гэдэг үнэндээ ичгэвтэр юм. Усан доор юу болсныг бид мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан хүү амиа алдсан. Аяллын зааварлагч, багш нар хүүг орхичихоод гарч ирсэн” хэмээн “Hawaii News Now” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Цахим хуудсуудад гарсан мэдээллээр бол хүүг гурван шумбагч дагалдаж явсан мөртлөө эмгэнэлт байдалд хүрсэн бололтой.

Оаху дахь аялал жуулчлалын ач холбогдолтой үйлчилгээнүүдийг зангиддаг “Island Divers Hawaii” цахим хуудсанд үйлчлүүлэгчийг туршлагатай шумбагч, сургагч багш дагалдаж, шумбалтын үе шат болгонд хянаж байдаг гэж сурталчилдаг ч энэ удаа тэр байдал алдагдсаныг өмгөөлөгч эр шүүмжилсэн байна.

Түүнийг ярилцлага өгсний дараа “Island Divers Hawaii” мэдэгдэл гаргасан боловч түүндээ зөвхөн амиа алдсан хүүгийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлсэн байсан бөгөөд хэргийн мөрдөн шалгалтын талаар тайлбар өгөхөөс татгалзсан байжээ.

Өмнө нь Оахуд үйл ажиллагаа явуулдаг шумбагчдын клуб алдаа гаргаж, үйлчлүүлэгчээ хохироож байсан асуудлууд ч байдаг юм байна.

source: eagle.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *