iPhone авах гэж бөөрөө өгөөд тахир дутуу болжээ

Баярлан хөөрч байсан ч харамсалтай нь удалгүй эрүүл мэнд нь доройтож, үлдсэн ганц бөөр нь сааталд орон, ажиллагаа нь бүрэн зогссон байна.

“Хятадын нэгэн залуу iPhone, iPad авах гэж хар зах дээр бөөрөө зараад одоо бөөрний дутагдлын улмаас зовж байна” гэж Daily Mail мэдээллээ.

Залуу 2011 онд 17 настайдаа iPhone, iPad-тай болохоор шийджээ. Эцэг эх нь тийм үнэтэй бэлэг авч өгөх мөнгөгүй байсан тул залуу интернетээр хүний эрхтний наймаачдыг хайж эхэлсэн байна. Наймаачид түүнд нэг бөөрийг нь өндөр үнээр авах санал тавьжээ.

Ухаалаг утастай болохыг маш их хүссэн залуу зөвшөөрч, гэрийнхэндээ хэлэлгүй хагалгаанд орсон байна. Түүний бөөрийг авсан захиалагч бөөрөнд 10 мянган доллар, мэс засалд 150 мянган юань төлсөн гэнэ. Харин залууд энэ мөнгөний 10 хувь буюу 22 мянган юань оногджээ. Ингээд залуу тэр дороо iPhone 4, iPad 2 худалдан авсан байна.

Баярлан хөөрч байсан ч харамсалтай нь удалгүй эрүүл мэнд нь доройтож, үлдсэн ганц бөөр нь сааталд орон, ажиллагаа нь бүрэн зогссон байна. Бөөрөө өгснөөс хойш 7 жил өнгөрч, одоо залуу улсын тэтгэмжээр амьдарч, орноосоо босож чадахгүй, байнгын асрамж шаардлагатай байгаа аж.

Цагдаагийн газраас түүний бөөрийг авахад оролцсон 3 зуучлагч, 2 эмчийг эрэн хайсны үр дүнд баривчилсан байна. Зуучлагчдад 3-5 жил, эмч нарт 3 жилийн хорих ял оноож, хохирогчийн гэрбүлд 1,47 сая юань төлүүлжээ.

source: ub.life

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *