ТАНИЛЦ: 2019 оны хамгийн хүчирхэг паспортоор Япон шалгарчээ

Жил бүр дэлхийн улс орнуудын гадаад паспортын жагсаалтын гаргадаг Хенлигийн паспортын индексийн 2019 оны жагсаалт гарчээ.

Япон улсын иргэд 190 орон луу чөлөөтэй нэвтрэх боломжтой гэх үзүүлэлттэйгээр жагсаалтыг тэргүүлж, дэлхийн хамгийн хүчирхэг паспортоор нэрлэгджээ. Их наран улсын хувьд энэхүү жагсаалтыг хоёр дахь удаагаа тэргүүлээд байгаа юм. Дэлхийн улс орнуудын гадаад паспортын жагсаалт улирал болгоноор шинэчлэгддэг байна.

БНСУ улс Энэтхэг улстай хийсэн шинэ паспортны тохиролцооны ачаар Сингапур улстай адил 189 улсад чөлөөтэй зорчих эрхтэйгээр жагсаалтын II байранд бичигджээ.

Жагсаалтын III байранд Франц улс болон Герман улс бичигдсэн байна. Харин манай улс гадаад паспортын жагсаалтын 79 дүгээр байранд Армени, Бенин, Энэтхэг, Морокко улсуудтай хуваалцан жагсжээ. 2019 оны байдлаар Монгол улс 61 улс руу визгүй нэвтрэх эрхтэй байна.

2019 оны хамгийн хүчирхэг паспортууд:

 

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *