М.Энхболд: Иргэдийн амьдрал сайнгүй байна. Энэ бүхнийг УИХ хуралдаж шийдмээр байна

ҮАБЗ хуралдах гэж байна. УИХ-ын дарга М.Энхболд тус хуралд оролцохоор явах замдаа таарсан сэтгүүлчдэд товч тайлбар хийлээ. Тэрээр “Сүхбаатарын талбай дээр жагсаж байгаа иргэдийн төлөөлөл, УИХ-ын зарим гишүүд надтай уулзах хүсэлт тавьсан. Би хүсэлтийнх нь дагуу уулзаж шаардлагыг нь сонссон.

Мөн өмнөх жагсаалаас надад ирүүлсэн шаардлагынх нь тайлбар хариуг бичсэн хоёр бүтэн, нэг тал хуудас материал танилцуулах гэсэн боловч хүлээж авахгүй гэсэн. Би өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлсэнчлэн Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг дэмжиж байгаа.

УИХ-ын гишүүдтэй хамт орж ирсэн хүмүүс бухимдалтай байна лээ. Би тэрнийг ойлгож байна. Иргэдийн амьдрал сайнгүй байна. Энэ бүхнийг УИХ хуралдаж шийдмээр байна. УИХ-ын ажлыг хэвийн явуулаасай гэж хүсэж байна. Тэгээд энэ мэт асуудлаа шийдэх ёстой” гэлээ.

source: eagle.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *