ҮАБЗ-өөс УИХ-ын дарга М.Энхболдыг нэн яаралтай огцруулах чиглэлийг гаргасан гэв

“МАНАН дэглэм”-ийн эсрэг хоёр дахь жагсаалын зохион байгуулагчид болох УИХ-ын нэр бүхий гишүүд өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж ойлголцолд хүрч чадаагүй учир Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бусад гишүүн болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзах санал гаргасан.

Үүний дагуу УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Ерөнхийлөгч Х.Баттулга 16:30 цагаас ҮАБЗ-ийг хуралдуулахаар болсон тухай мэдэгдсэн.

Харин ҮАБЗ хуралдаж УИХ-ын дарга М.Энхболдыг нэн яаралтай горимоор огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргажээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 16.30 цагт яаралтай хуралдаж, зөвлөмж гаргалаа. Өнөөдөртөө багтаж УИХ-ын даргыг огцруулж болдог хуулийн төслийн бүх хэлэлцүүлгийг хийж дуусч, батлах чиглэл гарлаа” гэж мэдэгдсэн байна.

 

Зөвлөмж бүрэн эхээрээ:

Мөн энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд тэргүүтэй гишүүд мэдээлэл төрийн ордонд хийв. Тэд ҮАБЗ-өөс ийм зөвлөмж гарсан ч УИХ-ын гишүүд хуралдаа ирэхгүй байгаагаас асуудлыг хэлэлцэх боломжгүй болоод байна гэсэн мэдээлэл өглөө.

Л.Болд гишүүний жиргээ:

 

source: ikon.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *