“Огцруулах, чөлөөлөх тухай ярья гэхээр 100% ирдэг хэр нь ЖДҮХСангийн асуудалд ирц бүрдэхгүй байна”

УИХ-ын чуулган ирц бүрдээгүйн улмаас хойшиллоо. 11:45 цагийн байдлаар 34 гишүүн танхимдаа ирсэн байв.

“Гишүүдийг нэг цаг 35 минут хүлээж байна. Талуудтай ойлголцох гээд уулзахаар танхимд хүлээж байгаа хүмүүс нь УИХ-ын дарга чуулган бойкотолж байна гэж яриа гаргах юм.

Огцруулах, чөлөөлөх тухай ярья гэхээр 100 хувь ирдэг хэр нь ЖДҮХСангийн асуудлыг ярья гэхээр ирцээ бүрдүүлэхгүй байна. Есөн удаагийн чуулганыг нэг цаг 30 минут хүлээгээд завсарлууллаа.

Гишүүдээс чуулганыг хойшлуулах санал ирж байна. Тиймээс чуулганы хуралдааныг 15:00 цагаас эхлүүлье” гээд УИХ-ын дарга М.Энхболд алхаа цохилоо.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, ХХААХҮ-ийн сайдыг томилох, Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

source: ikon.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *