О.Баасанхүү: Ард түмэн нэг том алдаа хийсэн нь энэ 65 хүнийг УИХ-д сонгосон явдал

УИХ-ын чуулган өнөөдөр 10:00 цагт хуралдахаар товлосон боловч, ирц бүрдээгүйн улмаас 15:00 цаг хүртэл хойшилсон. Үүний дараа УИХ-ын О.Баасанхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “УИХ-д гүрийдэг хүмүүс их байна. Албан тушаал авах гэж гүрийдэг, албан тушаалаас буухгүй гэж гүрийдэг, АТГ-т очихгүй гэж гүрийдэг юм байна. Шийдэх ёстой олон асуудал байна. Энэ асуудлуудаа шийдье гэхээр хуралдаа суудаггүй. Харамсалтай байна.

Ард түмнээсээ уучлалт гуйя. Хэн нь их хулгай хийдэг вэ, хэн нь шударга биш вэ гэдэг талаар л яриа өрнөх бололтой. МАН-ынхан энэ арчаагүй байдалдаа ард түмнээс уучлалт гуйх ёстой” гэлээ.

Харин Ардчилсан намаас гаргасан самбарт гарын үсгээ зурах уу гэсэн сэтгүүлчдийн асуултад О.Баасанхүү “Энэ бол Ардчилсан намаас гаргасан шоу. 56 хүн кноп дарвал УИХ тардаг. Ард түмэн нэг алдаа гаргасан нь энэ 65 хүнийг сонгосон явдал. Эдгээр хүнийг сайн тогтоогоод аваарай. МАН буруугүй, харин МАН-ын нэрийн өмнөөс гарсан хүмүүс буруутай шүү” гэв.

source: ikon.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *