Цагаан сараар нэг өрхөөс дунджаар 1.5 сая төгрөгийн зардал гарна гэж тооцжээ

Үндэсний статистикийн хорооноос удахгүй болох Цагаан сарын баяраар нэг өрхөөс дунджаар хэдий хэмжээний зардал гарахыг тооцоолжээ.

Тооцооллоор Цагаан сарын баярт зориулж нэг өрхөөс идээний зардалд дунджаар 696.1 мянган төгрөгийн зардал гарах бөгөөд үүнээс 419.0 мянган төгрөг буюу 60.2 хувь нь бор идээний, 277.1 мянган төгрөг буюу 39.8 хувь нь цагаан идээний зардал байна.

Харин гарын бэлэгт нэг хүнд дунджаар 8.0-18.0 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэнэ гэж үзвэл, нэг хүнд өгөх бэлгийн зардлыг тооцож, нэг өрх дунджаар 60 зочин хүлээн авна гэж үзээд нэг өрх бэлэгт нийтдээ 780.0 мянган төгрөг зарцуулахаар байна.

Дээрх хоёр төрлийн зардлын нийлбэрээр буюу идээ болон гарын бэлгийн дүнгээр нэг өрх цагаан сарын баярт дунджаар 1.5 сая төгрөгийн зардал гаргахаар байна.

source: eagle.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *