М.Энхболдын эсрэг Ерөнхийлөгчийн экс жагсав

УИХ-ын гишүүд өнөөдөр төв талбайд жагсаал хийж, М.Энхболдыг огцрохыг шаардав. Эрх баригчид өөрсдөө өөрсдийнхөө эсрэг жагссан энэхүү жагсаал хоёр дахь удаагаа болж байна.

УИХ-ын даргыг огцруулах улс төрийн акцид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын авааль гэргий Ц.Энхтуяа оролцсон байна.

Тэрбээр ИЗНН-ын дэд даргаар ажилладаг. Босоо хөх Монголынхонтой нэлээд ойр болох нь хамтдаа авхуулсан зургаас нь ч харагддаг.

Үүний өмнөх жагсаалд Ерөнхийлөгчийн зөвлөхүүд оролцож байсан юм. Тэд дундаасаа нэг хүү, хоёр охинтой. Ерөнхийлөгчийн экс М.Энхболдын эсрэг жагсаалд оролцсоноо зургаараа баталгаажуулжээ.

source: news.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *