НӨАТ-ын 2018 оны сүүлчийн тохирол энэ сарын 20-нд болно

НӨАТ-ын урамшууллын 2018 оны сүүлчийн тохирол энэ сарын 20-нд Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Энэхүү сугалааны тохирлоор 2018 оны 12 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтын дунд явагдах аж.

Дахин сануулахад 2018 оны төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлчийн хугацаа энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59 цаг хүртэл бүртгэсэн.

НӨАТ-ын тухай хуульд “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журам”-ын дагуу жил бүрийн нэгдүгээр улиралд өмнөх онд бүртгүүлсэн е-баримтын хоёр хувийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *