Ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сард уур амьсгалын дунджаар сарын дундаж агаарын температур Увс, Завханы ихэнх нутаг, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 21-28 градус, Баян-Өлгийн хойд, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангайн өмнөд хэсэг, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 6-13 градус, бусад нутгаар 14-20 градус хүйтэн байдаг.

2019 оны хоёрдугаар сард агаарын дундаж температур Өвөрхангай, Төв аймгийн зүүн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Говь-Сүмбэр, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Уур амьсгалын дунджаар Ховдын өмнөд, Увсын хойд, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын зүүн хойд, Булган, Дундговийн зүүн, Говь-Алтай, Дорноговийн хойд, Архангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсэг, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Говь-Сүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутгаар 1.5-3.5 мм, бусад нутгаар 1.5 мм хүртэл цас орно.

2019 оны 2 дугаар сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Дорнодын ихэнх нутаг, Увс, Сүхбаатарын зүүн, Баянхонгорын өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутаг, Дундговь, Өмнөговь, Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байгаа аж.

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *