Н.Батсуурь: Аархсан, илүүрхсэн зүйл байхгүй. Зөөлөн унагасан

Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан өчигдөр “Буянт-Ухаа” цогцолборт болсон. Тус барилдааны үеэр Улсын аварга Н.Батсуурь, Аймгийн арслан Б.Лхагвадоржтой оноолт таарч, түүнийг ар дагзаар нь хүчтэй унасан нь цахим орчинд цацагдаж, олны дургүйцлыг хүргээд байгаа юм.

Энэ талаар Улсын аварга Н.Батсуурь, Аймгийн арслан Б.Лхагвадорж нар тайлбар өгчээ.

Тодруулбал, Улсын аварга Н.Батсуурь, “Барилдааны явц, давахад л тийм зүйл болсон. Би санаатай тийм зүйл хийгээгүй. Дүү хүү унахдаа биеэ хэт сулласан юм билээ. Дараа нь зүгээр босоод тахимаа өгсөн. Барилдааны үйл явц, хөндлөнгөөс харах хоёр чинь тэс өөр зүйл. Аархсан, илүүрхсэн зүйл байхгүй. Зөөлөн унагасан” гэх тайлбарыг өгсөн байна.

Харин Аймгийн арслан Б.Лхагвадорж, “Миний бие зүгээр. Барилдааны үеэр биеэ сулласнаас хүзүүгээрээ эвгүй унасан. Рентгэн зураг авахуулах гээд эмнэлэг дээр явж байна. Тэрнээс биш Н.Батсуурь аваргатай янз бүрийн асуудал болоогүй” өгчээ.

source: zaluu.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *