“Алдарт Эх”-ийн одонгийн материалыг гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна

Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн “Алдарт эхийн” I, II одонгийн материалыг ирэх гуравдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд харьяа хороонд хүлээн авч байна.

Иймд заасан шаардлагыг хангаж буй эхчүүд дараах материалыг бүрдүүлэн, өөрийн хорооны нийгмийн ажилтанд хандана. Үүнд:

Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл

Тухайн эхийн цахим үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа /хүүхдийг заавал гурван наснаас өмнө үрчилж авсан байх ёстой. Мөн гурваас дээш хүүхэд үрчилж авсан бол одонг авах боломжгүй/

Бага хүүхдээ төрүүлээд бүтэн нэг нас хүрсний дараа алдарт эх одонг авах эрх үүсэх бөгөөд тухайн үедээ аваагүй эхчүүд хүүхдээ төрснөөс хойших лавлагааг архиваас авч баримтыг хавсаргана.

Зургаан хүүхэд төрүүлсэн алдарт эх I зэргийн одон авах эхчүүд II зэргийн одонгийн үнэмлэхийн хуулбарыг нотариатаар батлуулсан байна.

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *