Унгар улс олон хүүхэдтэй эхчүүдийг насан туршид нь татвараас чөлөөлнө

Унгарын ерөнхий сайд Виктор Орбан дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдээс татвар авахгүй гэж мэдэгдлээ. Өнгөрсөн ням гарагт Унгарын Засгийн газраас авч хэрэгжүүлэх бодлогуудыг танилцуулах үеэр ерөнхий сайд Виктор Орбан ийнхүү мэдэгдсэн юм.

Тэрээр цагаачдыг хүлээн авахаас илүүгээр олон хүүхэдтэй эхчүүдийг татвараас чөлөөлөх нь хүн амаа өсгөх нь хамгийн зөв алхам гэж үзэж буйгаа илэрхийлсэн гэнэ.

“Европ даяар хүн амын хомсдлоо цагаачдаар нөхөж болжээ. Унгарчууд бид үүнээс өөр замыг сонгоно. Цагаачдыг хүлээн авахын оронд бид олон хүүхэд төрүүлж, хүн амаа нэмэгдүүлэх хэрэгтэй” гэж ерөнхий сайд Виктор Орбан иргэддээ хандан уриалжээ.

Уг бодлогынхоо хүрээнд Унгарын хүн амыг өсгөхийн тулд дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдийг насан туршид нь татвараас чөлөөлөх, олон хүүхэдтэй айл өрхүүдэд моргэйжийн зээлийг таатай нөхцлөөр олгох, автомашин худалдаж авахад нь дэмжлэг үзүүлэх, цэцэрлэг, хүүхэд асрах газруудыг олноор бий болгох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээ амласан байна.

source: eagle.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *