НӨАТ-ын буцаалт ороогүй бол утсаар холбогдох боломжтой

2018 оны НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг 2019 оны нэгдүгээр сарын 31-нээс иргэдийн дансанд шилжүүлж дууссан билээ. Тэгвэл буцаан олголт дансанд нь 65 мянга орчим иргэд байгаа талаар албаныхан мэдээлж байсан билээ.

Тиймээс НӨАТ-ын буцаан олголттой холбоотой гомдол байвал 70115019 дугаараас тодруулах боломжтой юм байна. Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 808,000 иргэн нийт 121 тэрбум төгрөгийн буцаан олголт авах юм.

Өнөөдрийн байдлаар 271,6 сая НӨАТ-ын баримт хэвлэгдсэн бөгөөд 628141 иргэн бүртгэлээ баталгаажуулсан бол 651008 иргэн урамшуулал авах боломжтой байгаа юм байна. И-баримтад нийт 911856 иргэн бүртгэлтэй байдаг аж.

source: news.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *