БНХАУ 252 монгол оюутныг тэтгэлгээр сургана

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагджээ. Ирэх хичээлийн жилд тус улс Монгол Улсын 252 иргэнийг бакалавр, магистр, докторт тэтгэлгээр сургах аж. Бакалаврт суралцах хүсэлтэй залуус бүрэн дунд боловсрол эзэмшсэн 25 хүртэлх насныхан байна.

Харин магистрантурт бакалаврын зэрэгтэй 35 хүртэлх насны, докторантурт магистрын зэрэгтэй 40 хүртэлх насныхан суралцах боломжтой юм. Бүх түвшинд голч оноо 3.0 болон түүнээс дээш байх шаардлагатай ажээ. Хятад хэлний зохих түвшний эсвэл англи хэлний дээд түвшний мэдлэгтэй бол давуу тал болох юм байна.

Бүртгэл энэ сарын 22-ны 12.00 цаг хүртэл /scholarship.esis.edu.mn/grant/ цахим хаягаар явагдах бөгөөд онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө материалаа илгээн баталгаажуулах шаардлагатай. Онлайн бүртгэлийн баталгаажуулалт энэ сарын 23, 24-ний 10.00-17.00 цагийн хооронд ШУТИС-ийн төв байрны 324 тоотод болно.

Энэ үеэр онлайн бүртгэлд хамрагдсан иргэд бүртгүүлсэн материалаа эх хувиар нь авчирна. Бүртгэлийн хураамж 10 мянган төгрөг аж.

Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдрүүдэд 14.00-17.00 цагт 7577-8080, тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг 51-267131, 11-321974 утсаар лавлах боломжтой.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *