“Шинэ Монгол Харүмафүжи” сургуулиас зарим эмнэлэгт түргэний машин, тэргэнцэр өглөө

Шинэ монгол Харүмафүжи сургууль Япон улсын Зүрх хамгаалах төсөлтэй хамтран манай улсын зарим эмнэлэгт түргэний машин, тэргэнцэрүүдийг хүлээлгэн өглөө.

Булган аймгийн Гурванбулаг сум эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх зориулалтын машингүй байсныг өнөөдөр албан ёсоор машинтай болголоо.

Өмнө нь фургон авто машинаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байжээ.

Мөн өргөө амаржих газар болон ЭХЭМҮТ, ХУД-ийн эмнэлэгт тус бүр нь таван ширхэг тэргэнцэр өглөө.

Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” нь 2001 оноос Монголд үйл ажиллагаа явуулж, үүний үр дүнд олон хүүхдийн амь насыг аварчээ. Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын багийн эмч, сувилагч нар 2001 оноос эхлэн Монгол Улсын 21 аймгаар тойрч ажиллан 7000 орчим хүүхдийг зүрхний эмгэг судлалын оношлогоонд хамруулж, 560 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийж амь насыг нь аварчээ. Зүрх хамгаалах төсөлтэй хамтран 18 дахь түргэний машинаа хүлээлгэн өгч байгаа юм байна.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *