62 настай өргөмөл хүү нь 91 настай аавыгаа зодож амь насанд нь халджээ

91 настай иргэн Д-г өргөмөл хүү болох Ө нь зодож амь насыг хохироосон хэрэг энэ сарын 6-ны өдөр буюу шинийн 2 өдөр гарсан юм. Энэхүү хэрэг нь БГД-ийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн. Тус хэргийг БГД-ийн цагдаагийн 2-р хэлтсээс мөрдөн шалгаж байна.

Хэрэг явдал юуны учир гарах болсон талаар эцэслэн тогтоогүй байгаа ч хоорондын таарамжгүй харилцааны үүдэлтэй байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.

Баярын өдрүүдэд буюу 2-р сарын 4-өөс 11-ний хооронд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Эдгээр өдрүүдэд цагдаагийн байгууллагад нийт 11268 мэдээлэл иржээ. Үүний 361 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *