Тэтгэврийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулжээ

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулахаар үе үеийн Засгийн газар ажиллаж ирсэн. Тухайлбал, өмнөх Засгийн газрын үед зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 18 хувиас 15 болгосон.

Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сараас зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээлийн хугацааг нэг жил болгож, хүүг нь 12 хувь болгож бууруулсан байна. Харин хоёр жилийн хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад Нийгмийн даатгалын сангаас арилжааны банкуудад бага хүүтэй мөнгө байршуулж, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн байна.

Хэдийгээр 24 сараар авч байгаа тэтгэврийн зээлийн хүүг бууруулж чадаагүй ч зээлийн нөхцөлд нь өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, тухайн ахмадын нэг сард авах тэтгэврийг 100 хувь зээлд нь суутгадаг байсан бол одоо 70 хувийг нь зээлд суутгаж, 30 хувийг нь сарынхаа хэрэглээнд зарцуулахаар болсон байна.

source: eagle.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *