Монгол залуугийн эх орноороо аялсан гайхалтай фото тэмдэглэл

Монголчууд бид тунгалаг ариун гол мөрөн, мөнх цаст уулс, элсэн цөл, тал хээр гээд онгон байгалийн бүх л онцлог тогтцууд орших үзээд баршгүй асар том, өргөн уудам тал нутагтай азтай хүмүүс билээ.

Байгалийн сайхныг нүдээр үзэж, биеэр мэдрэх шиг жаргал гэж үгүй бөгөөд ирэх зуны аялалд тань санаа сэдэл өгөхөөр гэрэл зурагчин Б.Эрдэнэбулганы нүд баясгам гайхамшигтай бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байна.

Тэрээр 8 дахь жилдээ зураг авч байгаа бөгөөд БАЙГАЛИЙН болон УУЛСЫН гэсэн төрлөөр дагнаж бүтээлээ гаргадаг нэгэн юм. Бусад зурагчдаас ялгарах гол онцлог нь хүний хөлд дарагдаагүй онгон зэрлэг байгалиар аялж, уулсын оргилоос ямар гайхалтай орчин харагддагийг бусдад харуулахыг зорьдог ажээ.

1. Бурхан халдун хайрханы оргилд өглөөний нар тусах мөч

2. Хөвсгөлийн тайгын нууцлаг төрх

3. Боржигоны бор талын сартай үдэш… Төв аймаг

4. Говийн үзэсгэлэн

5. Борооны дараа…

6. Үзэсгэлэнт баян бүрд

7. Монгол Алтайн нуруунд. Говь-Алтай аймаг

8. Төрийн тахилгат Алтан овоо. Сүхбаатар аймаг, Дарьганга сум

9. Хорьдол сарьдагийн ноён оргил явах замд

10. Сүүн замтай Хонгорын элсний шөнийн төрх

Үргэлжлэлийг ЭНД – ээс…

source: caak.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *