Төрсөн дүүгээ хүчирхийлсэн жигшүүрт хэрэг бүртгэгджээ

Төрсөн ах нь дүүгээ хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 15 настай А нь бага насны дүүгээ хүчирхийлжээ.

Шалгалтын явцад хүчирхийлэл үйлдсэн А нь дүүгээ удаа дараа хүчирхийлсэн нь илэрсэн аж. Уг хэргийг харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг гарах шалтгаан нь эцэг эхийн хараа хяналт сул байсантай холбоотой гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарладаг. Тиймээс насанд хүрээгүй охиддоо тавих хараа хяналтаа сайжруулах, тэдэнтэй ярилцаж байх ёстой гэдгийг холбогдох байгууллагаас зөвлөж байна.

source: news.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *