Долоо хоногийн өрнийн зурхай 2019.II.25-2019.III.3

ХОНЬ

Айсуй долоо хоногт та анхаарлын төвд байх болно. Ажлын санал, уулзалт, ярилцлага ар араасаа хаалга тогшиж, санхүүгийн хувьд ч хэд хэдэн ашигтай хөрөнгө оруулалт хийж чадна. Төсөл хөтөлбөр эхлүүлж, эсвэл мөрөөдлийн ажилдаа анкет бөглөх хэрэгтэй. Гэр бүлдээ анхаарал хандуулж, цаг заваа зарцуулах хэрэгтэй. Бие тавгүйрхэж, өвчин тусах магадлалтай.

ҮХЭР

Амьдралын хэв маягаа өөрчлөхгүй л бол нэгэн хэвийн өдрүүд үргэлжилнэ. Эрүүл мэндэд бага зэргийн асуудал үүсч, багахан зовуурь таныг зовоох бололтой. Улиг болсон ажилдаа дур сонирхлоо нэмэгдүүлэхийн тулд багахан ч боловч өөрчлөлт хийх хэрэгтэй. Бусадтай маргалдаж, зөрчилдөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрүүл, маргаан аль алинд нь сайн зүйл авчрахгүй. Санхүүгийн алдагдал хүлээж болзошгүй.

ХАМТАТГАХ

Таны имиж, нэр хүнд, гадаад үзэмж эрс сайжирна. Сэтгэл хөдлөл эрс нэмэгдэж, аливаад тэвчээргүй хандах магадлал их байна. Ажил төрөл, зарим хумхынхны хувьд ихээхэн ашигтай байх болно. Өглөгч, хүнлэг, бусдад үргэлж туслахыг хичээдэг байдал чинь танд эргээд тус болох болно. Найз нөхөд, танилын хүрээгээ нэмэгдүүлж, цөөнгүй шинэ хүмүүстэй харилцаа тогтоох болно.

МЭЛХИЙ

Эрч хүчтэй, өөдрөг өдрүүд хүлээж байна. Зочин хүлээж авах эсвэл тэмдэглэлт баяр тохиох бололтой. Энэ долоо хоногт та ажил төрөл гэхээсээ илүү гэр орны үйл хэрэгт анхаарал хандуулах хэрэгтэй. Өөрт тулгарсан асуудлыг бие даан шийдэх хэрэгтэй. Заримдаа бусдын зөвлөгөө буруу байх нь бий. Алдсан байлаа ч өөртөө хэт шүүмжлэлтэй хандаж, сэтгэл санаагаар унах хэрэггүй.

АРСЛАН

Эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулах үе. Амьдралын хэмнэлээ өөрчилж, сайн унтаж амарч байх хэрэгтэй. Шингэц сайтай хоол хүнс хэрэглэж, өдөр унтаж байхыг зөвлөж байна. Нойргүйдлээс үүдэх өвчин эмгэгт өртөж болзошгүй. Бясалгал хийх, аялалд явахад тааламжтай.

ОХИН

Уйтгартай, нэгэн хэвийн өдрүүд үргэлжилнэ. Гэхдээ ажил хэрэгч хүмүүст гайхалтай шинэлэг санаанууд төрнө. Гол нь ямар ч шилдэг санааг хэрэгжүүлэхдээ хуумгай хандвал илүү бэрхшээлтэй тулгарна гэдгийг анхаараарай. Гэр бүлийн уур амьсгал таагүй байна. Хосууд цаашид хамт байх эсэхийг шийдэх сорилттой тулгарч магадгүй.

ЖИНЛҮҮР

Ажил хэрэг хэвийн бүтэмжтэй байх бөгөөд тогтмол ашгаа өгнө. Худалдаа наймаа хийхдээ болгоомжтой байж, мөнгөн дүнгээ сайтар нягтлаарай. Долоо хоногийн дундуур сайн мэдээ дуулна. Найз нөхдийн хүрээнд хэрүүл тэмцэл гарч болзошгүй. Цаг зав багатай байх боловч өөртөө цаг гаргаж, дуртай зүйлээ хийхийг хичээгээрэй. Энэ нь танд амралт болж, сэтгэл санааг тань тайтгаруулна.

ХИЛЭНЦЭТ

Долоо хоногийн эхээр эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцаанд таатай. Энэ үеийг ганц бие хүмүүс анхааралдаа авахад гэмгүй. Ажил хэрэгт асуудал үүсч, таныг бухимдуулна. Өмнөх зорилгоо биелүүлээгүй бол шинэ төлөвлөгөө гаргах хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр хөнгөн осолд өртөх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарч, осол гэмтлээс сэрэмжлээрэй.

НУМ

Таны эрч хүч нэмэгдэнэ. Ажлаа солих, өөр албан тушаалд шилжин ажиллахад таатай байна. Ажил хэрэг болон хувийн амьдралдаа эрсдэл гаргах хэрэггүй. Мөн ямар нэг чухал шийдвэр гаргаж гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах хэрэггүй. Согтууруулах ундаа хэрэглэхгүй байсан нь дээр. Ганц бие хүмүүс шинэ сонирхолтой дурлалтай учрах бололтой. Гэвч энэ удаан үргэлжлэхгүй гэдгийг анхаараарай.

МАТАР

Долоо хоногийн эхэнд төлөвлөгөөгөө цуцлахад хүрч магадгүй. Тулгарсан асуудлыг өөрт хохирол багатайгаар шийдэхийг хичээгээрэй. Хэт ажиллах нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Хайр дурлалын харилцаа амжилттай байна. Шинэ хосуудын харилцаа хурдацтай дотносно. Санхүүгийн хүндрэлээс гарч, уужим амьсгаа авах боломжтой болно. Эрүүл мэндийн байдал хэвийн байна.

ХУМХ

Итгэл алдсан харилцаа холбоогоо сэргээхэд таатай. Сүүлийн үед үүссэн асуудлыг шийдэхэд тус болох санхүүгийн эх үүсвэртэй болно. Бизнесийн харилцаанд өөрийгөө удирдаж зоригтой байхыг одод зөвлөж байна. Ажлын долоо хоног эхлээд завгүй байх хэдий ч гэр бүлийн үүрэг хариуцлагаа умартаж болохгүй. Долоо хоногийн сүүлээр гэртээ байж, тайван амрахыг хүсэх бололтой.

ЗАГАС

Энэ долоо хоног танд таатай байна. Аливаа ажил хэрэгт манлайлагч нь байж, сэтгэл санаа өөдрөг байхаас гадна амьдралын жижиг сажиг асуудлыг түвэггүй шийдэж чадна. Энэ долоо хоногт шинэ харилцаа, шинэ хүн хүлээж байна. Ганц бие нэгнийг богино учрал хүлээж байна. Энэ шинэ харилцаа маш хурдан өрнөж, магадгүй хурдан төгсөж болох ч та сэтгэлийн шарх амсахгүй. Мөнгө санхүүгийн хувьд бага зэрэг асуудалтай байх бололтой.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *