Гуравдугаар сарын өрнийн зурхай

Гуравдугаар сарын өрнийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Санхүүгийн байдал тогтвортой байна. Энэ сард зарим хүмүүс албан тушаал дэвших, зарим нь шинэ ажилд орох гэх мэт ажил хэрэг бүтэмжтэй сар байх болно. Хамгийн чухал нь тууштай оролдлого гэдгийг санаарай.

Гэр бүл, хайр дурлал: Хонины ордны ганц бие бүсгүйчүүдийн хувьд удаан хугацаанд магадгүй насныхаа ханьтай учирч магадгүй байна. Харин ганц бие эрчүүдийн хайр дурлалын амьдралд онцгой өөрчлөлт гарахгүй бололтой. Хосууд хайр дурлалын халуун дотно харилцаагаа сэргээж, хоёулаа хамт байх цаг өөрсдөдөө гаргах хэрэгтэй.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн байдал тогтвортой байх боловч ямар ч тохиолдолд урьдчилан сэргийлэлт чухал гэдгийг санаарай. Тиймээс энэ сардаа багтаагаад бүх биеийн ерөнхий шинжилгээнд хамрагдахыг хичээгээрэй.

ҮХЭР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Тэнгэрийн ван гаригийн нөлөөгөөр энэ сард үхрийн ордныхны ажил мэргэжил урагштай байна. Мөнгө санхүү сайжирч, орлого нэмэгдэнэ. Илүү их амжилтад хүрэхийн тулд бусдын зөвлөгөөг анхааралтай сонсохыг зөвлөж байна.

Гэр бүл, хайр дурлал: Ганц биечүүд романтик холбоог үүсгэж, хайр дурлалын тал дээр танаас их хичээл зүтгэлийг шаардаж байна. Харин гэрлэсэн үхрүүд хостойгоо эв найртай байх нь.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд энэ сард сайн байх боловч сарын сүүлээр өөртөө амралт өгөхийг зөвлөж байна. Мөн эрүүл хооллох нь эрүүл байх үндэс гэдгийг санах хэрэгтэй. Гадуур хооллохоос зайлсхийж аль болох гэртээ өөрийн гараар хоол хийж байгаарай.

ИХЭР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Шинэ сар таагүй эхлэх боловч сарын дунд үеэс эхлээд ажил хэргийн асуудлууд жигдрэх болно. Таны хариуцлагатай байдал ажил амьдрал тань цаашид ямар байхыг шийднэ. Мөнгө санхүүгийн байдал тогтвортой бус, хэлбэлзэлтэй байна. Томоохон худалдан авалт хийхээр төлөвлөсөн бол түр хойшлуулах нь зүйтэй.

Гэр бүл, хайр дурлал: Зарим хүмүүс гэр бүлийн ариун нандин харилцааг эрхэмлэж, гэр бүлээс гадуурх харилцааг тэвч. Ганц бие ихрүүд санаачилгатай байж, сэтгэлээсээ хандвал хүсч буй үр дүн ойрхон байна.

Эрүүл мэнд: Энэ ордны эмэгтэйчүүд хоол боловсруулах эрхтнээ үзүүлэх хэрэгтэй. Эрчүүдийн хувьд стресс ядаргаанд орох магадлал өндөр байгаа учир олон зүйл санаа зовохоо больж түр ч гэсэн өөрийгөө чөлөөл.

МЭЛХИЙ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажилдаа төвлөр. Ажил хувийн амьдрал хоёроо холих хэрэггүй. Сэтгэлээсээ хийсэн зүйлийн хариу хэзээ нэгэн цагт өөрт тань эргээд ирдэг гэдгийг тунгаагаад хийж буй ажилдаа өөриймсөг хандаарай. Мөнгө санхүүгийн байдал ч мөн таны хандлагаас шалтгаалах нь.

Гэр бүл, хайр дурлал: Гэр бүлээрээ агаар салхинд гарах, эсвэл хоорондоо ярилцаж ойлголцох цаг гаргаад урд урдаасаа харж байгаа ярилцаарай. Үл ойлголцлыг ярилцаж байж л шийднэ. Ганц бие ихрүүд ихэнх нь хостой болох боловч тэр харилцаа нь гэрлэлт хүртэл үргэлжлэх нь ховор байх болно.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд сарын эхний хагаст эмзэг мэдрэмтгий байх бөгөөд сарын сүүл хэсгээр хэвийн болно. Осол гэмтлээс болгоомжилж, анхаарал сэрэмжтэй яваарай.

АРСЛАН

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажлаас гадуур хувиараа мөнгө олох боломж гарч ирнэ. Мөн гэр бүлийн бизнесээрээ дамжуулан мөнгө олох боломжтой болох бөгөөд энэ сард гэрийнхэндээ тодорхой хэмжээний зарлагыг зарцуулах нь. Гэхдээ сарын дунд үеэс хойш орлогоо нэмэгдүүлэх өөр аргуудыг судалж үзээрэй.

Гэр бүл, хайр дурлал: Ганц бие болон гэрлэсэн арслангийн ордныхон аль аль нь аз жаргалтай байх бөгөөд жирэмслэлттэй холбоотой шинэхэн мэдээ гэр бүлийн харилцаанд эерэг уур амьсгал авчирна.

Эрүүл мэнд: Хамрын ханиад, харшил таныг тайван байлгахгүй бололтой. Мөн ахмад настнууд эрүүл мэнддээ анхаарч, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийж, амралт сувилалд явахыг зөвлөж байна.

ОХИН

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил мэргэжлийн хувьд энэ сар нэлээд завгүй өнгөрөх хэдий ч тэр хэрээрээ стресс тавгүй байдлыг үүсгэж магадгүй. Хувь хүний эрхэмлэдэг үнэт зүйл эсвэл мөнгөний асуудлаас үүдэн маргаан үүснэ. Ажилдаа тааламжгүй байх, байх ёсгүй газраа байгаа мэт мэдрэмж давамгайлахыг үгүйсгэхгүй.

Гэр бүл, хайр дурлал: Охины ордныхны хайр дурлал энэ сард өрнөл ихтэй байх нь. Гэрлээд удсан охиныхны гэр бүлийн харилцаанд бага зэрэг асуудал үүсч болзошгүй. Тиймээс зөрүүд зангаа хязгаарлаж хэт их мэдрэмж, сэтгэл хөдлөлөөрөө хандахгүй байхыг анхааруулж байна.

Эрүүл мэнд: Өөрийгөө хайрла. Өөрийгөө хайрладаггүй хүнийг бусад хүмүүс хэзээ ч хайрлахгүй. Эрч хүчтэй байж, бассейнд сэлэх, ууланд авирах гэх мэт сонирхолтой, идэвхтэй байдлаар эрүүл мэндээ дэмж.

ЖИНЛҮҮР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Эрч хүчээр буцалж, шинэ санаагаар дүүрэн явдаг жинлүүрийнхэн удирдлагаасаа өндөр үнэлгээ авна. Урьдын адил хүлээсэн ажил үүрэгтээ хариуцлагатайгаар хандаж, ямар ч ажлыг саадгүй хийж гүйцэтгэнэ. Санхүүгийн байдал тогтвортой байх тул мөнгөнд санаа зоволгүйгээр ажлаа төлөвлөөрэй.

Гэр бүл, хайр дурлал: Гэрлэгсэд эв найртай байж, цагийг хамтдаа зугаатай өнгөрүүлнэ. Сарын дундуур хайртай хүнтэйгээ харь газар руу аялах боломж гарч ирнэ. Гоонь эрчүүдийн тухайд сэтгэлд нийцтэй нэгэн таарвал шаргуу араас нь хөөцөлдөөрэй. Харин ганц бие бүсгүйчүүд бүх зүйлд эр хүн түрүүлж алхам хийх ёстой гэж хараад байвал ганц бие байдал чинь бүр ч удаан үргэлжилнэ гэдгийг анхаар.

Эрүүл мэнд: Гэхдээ бэртэж гэмтэх магадлал ихсэнэ. Машин барих, гадуур явахдаа болгоомжтой бай. Хаврын улирал ирж буй учир зөгийн бал, ургамлын цай, сүү, сармис гээд дархлаа сайжруулах хоол хүнс түлхүү хэрэглэ.

ХИЛЭНЦ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Хамт ажиллагсад, өөрийн ойр байгаа хүмүүсийг гярхай ажигла. Хэн нэгэн таны уналтыг хүлээгээд сууж байна. Удирдлага тань хэцүү даалгавар өгнө. Гэвч хилэнцийнхэн түүнийг нь нэр төртэй биелүүлнэ. Ирээдүйг тань шийдэх чухал бичиг баримтанд гарын үсэг зурна. Зорилгоосоо бүү ухар. Мөнгө санхүүгийн байдалд сэтгэл хангалуун байна. Хуучин төсөл ч, шинэ ажил ч үр ашгаа өгч, орлого нэмэгдэнэ. Гэвч зардал их байх тул зарцуулалтаа зөв төлөвлөөрэй

Гэр бүл, хайр дурлал: Заяаны ханьтайгаа учрах магадлалтай сар. Энэ сард үүсгэсэн харьцаа хилэнцийн ордныхонд жинхэнэ аз жаргалыг бэлэглэнэ. Харин нэгэнт гэрлэсэн хүмүүсийн тухайд хань ижлээ юм болгонд битгий шүүмжил. Хэт өндөр шаардлага тавиад байвал ганцаар үлдэж болзошгүй.

Эрүүл мэнд: Хууч өвчин хөдөлж болзошгүй. Зүрх судасны систем эмзэг байна. Тиймээс сэтгэл хөдлөлд автахгүй байхыг хичээ. Хэрэв бие тань өвдөөд эхэлбэл дур мэдэн гэрээр эмчлэх гэсний хэрэггүй мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

НУМ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Эрч хүчээр дүүрэн байх тул ямар ч хэцүү ажлыг хөнгөхөн хийчихнэ. Хамгийн гол нь хийх ёстой ажлаа зөв дараалалд оруулж, төлөвлөн бичээрэй. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордгийг санаж, ажлаа дэс дараатай хийвэл зохино. Мөнгө багатай байлаа ч гутрах хэрэггүй, энэ бол түр зуурын хэрэг. Сарын дундуур бусдаас авлагаа авч, хэрэгцээт зүйлдээ зарах мөнгөтэй болно. Хувиараа бизнес эрхлэгчид ашиг орлого сайтай байна.

Гэр бүл, хайр дурлал: Нумын ордныхон гуравдугаар сард ухаанаа алдан дурлалын адал явдалд хутгалдахаа больж, бүгдийг эрүүл саруулаар цэгнэн үзэхийг хичээнэ. Энэ нь ч зөв юм. Хостой хүмүүс илүү харж, өөр хүнийг сонирхсоноос болж өөрт байгаа хамгийн нандин зүйлээ алдах магадлалтай.

Эрүүл мэнд: Та хэдий чинээ их өөдрөг бодолтой байна бие төдий чинээ сайн байна. Өөрөөр хэлбэл, энэ сард эрүүл мэндийн байдал сэтгэл санааны байдалтай шууд холбоотой байна.

МАТАР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард ашигтай, шинэ харилцаа холбоо тогтоохын төлөө хичээх шаардлагатай. Бизнес бага сага бүтэлгүйтнэ. Гэвч нөлөө бүхий нөхөд тусална. Албан томилолтоор явах үедээ шинэ санаа олох болно. Ажил дээр нэр хүнд тань өсч, удирдлага тань хүртэл таны үгийг сонсдог болно. Санхүүгийн асуудалд санаа зовох хэрэггүй.

Хайр дурлал, гэр бүл: Хосууд ямар нэгэн шинэлэг харьцааг эрэлхийлнэ. Хэрвээ та хайр дурлалаа нэгэнт олсон бол байгаа орчноо өөрчлөхөд л харилцаа шинэчлэгдэнэ. Хайрттайгаа хамтдаа үзвэр үзэж, хоолонд орж, салхинд гарах цаг зав гаргаарай. Ойр дотны хүмүүсээ илүү их анхаарч халамжлаарай. Ганц бие хүмүүс энэ сард шинэ харилцаа үүсгэхгүй хайр дурлалын асуудал нам гүм байна.

Эрүүл мэнд: Ачаалал ихтэй сар болохоор амрахад цаг зав гарга. Хоол хүнсээ онцгой анхаарч, зөв хоолло. Ходоод гэдэс өвдөж хямарч болзошгүй. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаарай.

ХУМХ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Санаа бодлоо удирдлагатайгаа хуваалцах нь байр сурийг тань бэхжүүлнэ. Сарын сүүлээр хичээл зүтгэл үнэлэгдэж, удирдлага сайшаана. Төсөл амжилттай хэрэгжинэ. Бусдыг шүүмжлэх, хов ярих нь таагүй байдалд оруулна. Мөнгө санхүүгийн асуудалд хянамгай хандаж, ашиггүй худалдан авалт хийхээс зайлсхий.

Гэр бүл, хайр дурлал: Энэ сард зав зай муутай байх тул хайр дурлалын тухай бодохоор боломж олдохгүй л болов уу. Дотносоод удаж байгаа хумхынхан харилцаагаа албан ёсны болгох бодолгүй байна. Гэрлэгсдийн тухайд ар гэртээ тэр болгон тухлаад байж чадахгүй.

Эрүүл мэнд: Эрүүл амьдралын хэв маягийг баримталбал санаа зовох зүйл алга. Ачааллаа тохируулж, аль болох их амарч байгаарай. Зарим хүмүүсийн харшил, удамшлын өвчин сэдэрч магадгүй.

ЗАГАС

Ажил хэрэг, мөнгө санхүү: Зарим загасныхан ажлаа солихоор зориг шулуудна. Дараагийн ажлаа олж байж шийдвэрээ гаргахыг одод зөвлөж байна. Хамт олны уур амьсгал сайнгүй байна. Тиймээс бусадтай нэг их харьцалгүй өөрийн хүлээсэн үүргээ сайн биелүүлэхийг хичээ. Гадаад харилцаа холбоо тэлнэ. Мөнгө санхүүгийн байдал тогтворгүй байна.

Хайр дурлал, гэр бүл: Нэгэнт хийсэн сонголтондоо үнэнч байж, зугаа цэнгэлд цагаа үрэхээ болих хэрэгтэй. Дотны хүнээ түргэн зангаасаа болоод гомдоож болзошгүй. Ийм нөхцөлд түрүүлж буулт хийгээрэй. Харин үеэ өнгөрүүлсэн харилцаа холбоогоо тасалсан нь дээр. Гэр бүлтэй хүмүүс хов живнээс болгоомжил, ханьтайгаа илэн далангүй бай.

Эрүүл мэнд: Зүрх судасны систем эмзэг байна. Хамрын ханиад гэх мэтийг тооцохгүй бол бусдаар дажгүй сайн байна. Хүүхэд нялхас халдварт өвчнөөс сэргийлээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *