Долоо хоногийн өрнийн зурхай 2019.III.11-2019.III.17

Шинэ долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Од эрхсийн нөлөөгөөр таны хувь хүний онцлог чанар илүү тод илрэх болно. Ажилд тань саад хүндрэл гарч болзошгүй. Олон хайр дурлалын явдал гарч ирэх бөгөөд өөрийн зан чанар, халамж хайрыг харуулах боломж олдоно. Янаг амрагийн явдал оргилд хүрч ганц бие хүмүүсийн хайр гэрэлтэж ханиа олно. Санхүүгийн байдал тогтворгүй байх тул тооцоотой байх хэрэгтэй.

ҮХЭР

Долоо хоногийн эхээр ажил хэрэг амжилттай байж санхүүгийн байдал сайжирна. Ажил дээрээ магтаалын үг сонсох эсвэл цалингийн нэмэгдэл авах бөгөөд энэ нь таны амьдралыг улам жаргалтай болгоно. Хэрвээ та хувийн бизнес эрхлэхээр шийдсэн бол шинэ төлөвлөгөө гаргахад долоо хоногийн сүүлийн өдрүүд хамгийн тохиромжтой цаг байх болно. Амралтынхаа өдрийг танд урам зориг өгч чадахуйц зугаатай зүйлсийг хийж өнгөрөөгөөрэй.

ХАМТАТГАХ

Таны ажлын бүтээмж өндөр байх тул та үүрэгт даалгавар, зорьсон ажлаа төлөвлөсөн хугацаанд дуусгаж чадна. Гүйцэтгэлийн чанар ч өндөр байх болно. Таны оюун санаа сэргэг байх тул ажлаас гадуурх амьдралын бусад асуудлаа ч төвөггүй шийдэж чадна. Ойр дотны хүнтэйгээ таагүй харилцаатай байсан бол нээлттэй, чөлөөтэй ярилцсанаар үл ойлголцлыг арилгаж чадна. Олон нийтийн арга хэмжээнд оролцож, танилын хүрээгээ нэмэгдүүлэх бололтой.

МЭЛХИЙ

Ур чадвараа чинээнд нь тултал шавхах долоо хоног. Энэ долоо хоногт та мэдлэг боловсролоо дээшлүүлэх зорилгоор ажлаасаа урт хугацааны чөлөө авч, эсвэл сургалт семинарт хамрагдах бололтой. Үүрэг хариуцлага өндөр байх тул та ажлын ачааллаас болж нэлээд бухимдаж магадгүй. Найз нөхөд чинь танд үнэлж баршгүй том тус хүргэнэ. Гэнэтийн тохиолдлоор их хэмжээний мөнгө зарлагадах шаардлага гарч болзошгүй.

АРСЛАН

Долоо хоногийн эхэн үед ажлын, амины аль аль асуудал таны санааг зовоох бололтой. Төсөөлөөгүй нөхцөл байдал үүсч, та буруу шийдвэр гаргаж болзошгүй. Улмаар таны амьдралд сөрөг үр дагавар дагуулж магадгүй. Санхүүгийн байдал тогтвортой байх боловч санасан хэмжээнд хүрэхгүй. Ажил хэрэг дээр олон асуудал тулгарч, та багагүй бухимдах бололтой. Өрсөлдөгч нараас ч нэлээд дайралт ирэх бололтой.

ОХИН

Өнгөрсөн хугацаанд цаг наргүй ажиллаж, хичээсэн зүтгэлийнхээ үр шимийг хүртэнэ. Ажлын шугамаар холбоо тогтоосон шинэ танил чинь танд илүү таатай ажлын санал тавих бололтой. Найз нөхдийн зүгээс тусламж ирнэ. Дээд төвшний удирдах хүмүүстэй болгоомжтой харьцах хэрэгтэй. Таны ажил төрлийн холбоотой асуудал их байх тул гэр бүл чинь орхигдож магадгүй. Ажлаа амжуулмагц тэдэндээ цаг зав гаргахыг хичээгээрэй.

ЖИНЛҮҮР

Энэ долоо хоногийн турш өөрийгөө хүмүүжүүлж, биедээ анхаарал тавиарай. Хүнд ажлыг үргэлжлүүлэн хийхээр чармайх нь таны бие махбод болоод сэтгэл санаанд хохиролтой. Ажлын хэт их стресс гэр орны үйл явдлаас болоод уур бухимдалтай болж таны стресс ихэснэ. Өөрийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил, хүмүүстэй холбоотой хариуцлага хүлээхээс болгоомжлоорой. Мөрийтэй тоглоом, аз туршсан хэргээс аль болох зайлсхийх хэрэгтэй.

ХИЛЭНЦЭТ

Ажлын сайхан санаанууд төрж, чухал зорилтууд амжилттай хэрэгжинэ. Ямар нэгэн багийн хамтын ажиллагаа, өвчнөө эмчлүүлэх, сайн дурын ажил хийх, харилцааны үйл ажиллагаа явуулах зэрэгт таатай. Иогийн хичээлд суух болон ердийн дасгал хийх нь стресст орсон хүмүүст хувьд стрессээс гарах гайхамшигтай арга зам байх болно. Найз нөхдөө болон гэр бүлдээ анхаарал тавиарай. Таны уйгагүй зүтгэлийн үр дүнд гэр бүлийн харилцан ойлголцол батжина.

НУМ

Шинэ ажлын долоо хоног эхэлж байгаа боловч та ядарч, ажиллах сонирхолгүй мэдрэмж төрж магадгүй. Стрессээс болж бухимдуу, мартамхай болох хандлагатай. Ажлаа гүйцэт дуусгахын тулд тэвчээртэй шургуу ажиллах хэрэгтэй. Худалдан авалт хийхдээ хэтрүүлэх хэрэггүй. Ойрын үед зарлагадаа хяналт тавих нь ухаалаг хэрэг болно. Өөрийн хайртай болон ойр дотны хүмүүстээ хэр их хайртайгаа хэлж бас харуулаарай. Эс бөгөөс хожим харамсаж мэднэ.

МАТАР

Таатай долоо хоног. Бусадтай харилцахдаа элэгсэг, найрсаг байснаар ямарваа асуудал, бэрхшээлийг давж гарна. Хийх ёстой ажлаа цаг тухайд нь хариуцлагатай гүйцэтгэх хэрэгтэй. Төлөвлөгөөгүй, гэнэтийн сэтгэл хөдлөлөөр хэрэггүй зүйлд мөнгө үрэх магадлалтай тул дэлгүүр хэсэх хэрэггүй л болов уу. Биед илэрсэн аливаа өвчний шинж тэмдгийг үл ойшоох хэрэггүй. Бусдад мөнгө зээлэх хэрэггүй.

ХУМХ

Амжилттай долоо хоног. Долоо хоногийн эхээр мөнгө санхүүтэй холбоотой үйл хэрэг бүтэмжтэй байна. Та нарын заримд тохиох гэнэтийн өөрчлөлт албан тушаал, зэрэг дэв ахихад тусална. Танилцсан хүнтэйгээ удаан хугацааны турш холбоотой байх болно. Хосуудын мөнгөний асуудал дээр санал зөрөлдөх бололтой. Эрүүл мэндийн байдал сайжирна. Сэтгэл санаа өөдрөг, идэвхтэй байх болно.

ЗАГАС

Долоо хоногийн эхээр энэ ордныхон харилцааны хүрээ эрс өөрчлөгдөнө. Хосуудын харьцааны бат бөхийг шалгах болно. Таныг гэсэн нэгнийг гомдоож явуулснаасаа болж хожим ихэд харамсах болно. Иймээс оройтохоос нь өмнө гараас нь барих хэрэгтэй. Амьдралын дадал туршлагыг тань зөн билэг орлоно. Долоо хоногийн сүүлээр танд шинэ ажлын санал ирж магадгүй. Шууд хүлээн авах гэсний хэрэггүй, бүх муу сайн зүйлсийг эргэцүүлээрэй. Санхүүгийн байдал дээрдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *