Стивен Сигалын эхнэр Б.Эрдэнэтуяа гоо сайхны брэндийн нүүр царай болжээ

Өнгөрсөн эмэгтэйчүүдийн баярт зориулсан мэндчилгээнүүд дундаас анхаарал татсан нэгэн мэндчилгээ байсан нь “Decello Mongolia” брэндийнх байлаа. Учир нь тэднийх Монголд ховорхон ирдэг Холливудын од Стивен Сигалын үзэсгэлэнт гэргий Б.Эрдэнэтуяагийн зургаар мэндчилгээ дэвшүүлсэн байсан юм.

Өөрийн пэйж хуудсаараа бүсгүйчүүддээ, монголчууддаа зориулсан ухаарал бүхий үгэн хэлхээ илгээдэг ухаалаг бүсгүй Б.Эрдэнэтуяа “Decello Mongolia” брэндийн нүүр царай ажээ. Сураг сонсох нь ээ дэлхийн од Сигалын гэр бүл АНУ-аас ОХУ-ын Москва руу буурь сэлгэж нүүж иржээ. Боломж олдвол нутгаадаа гүйгээд байдаг Б.Эрдэнэтуяа бүсгүйн хувьд эх орондоо ойртож ирсэн нь таатай байгаа бололтой.

Дэлхийн оддын амьдрал ямар байдгийг биеэр туулж, хамгийн чанартай хамгийн сайхан бүгдийг эдэлж хэрэглэж үзсэн монгол хүнийг нэрлэ гэвэл Б.Эрдэнэтуяаг гэхээс аргагүй. Тэгвэл тэрээр гоо сайхнаа Нью-Йорк, Парис, Милан, Москвагийн олон тансаг газруудаас дутахгүй Улаанбаатарын “Decello Mongolia” салонд найддаг гэхээр сайхан санагдаж байна. Монголд ирэх тоолондоо эдний салонд ирж, бас хэрэгцээний бүтээгдэхүүнээ эднийхээс сонгодог ажээ.

Хамгийн шилдгийг сонгох боломжтой түүний шалгуурт нийцсэн “Decello” брэнд нь АНУ-д үйлдвэрлэгддэг БНСУ-ын алдартай брэнд юм байна. Хамгийн гол нь 100 хувь органик байгалийн гаралтай, орц найрлагын хувьд өндөр технологиор бүтээгдсэн, арьсны гүн давхаргад хүрч үйлчилдэг учраас үзэсгэлэнт бүсгүй онцлон сонгодог биз ээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *