Саудын Арабаас хөөрсөн онгоц хүүхдээ мартсан ээжийн хүсэлтээр буцаж газарджээ

Саудын Арабаас Малайзын чиглэл хөөрсөн нисэх онгоц удалгүй буцаж газардсан ховор үйл явдал явдал өчигдөр тохиолдсон байна.

Зорчигч эмэгтэй бага насны хүүхдээ буудалд мартсан тухайгаа онгоцны нисэх багийнханд гэнэт мэдэгджээ. Ингээд хөөрөөд удаагүй байсан онгоц буцаж газардах хүсэлт гаргасан байна.

Саудын Арабын Жеддах хотын нисэх буудлын албан хаагчид хэсэг эргэлзсэний эцэст энэхүү онцгой хүсэлтийг хүлээн авч, газардах зөвшөөрөл өгчээ.

Нисэх буудлынханд ийм явдал анх удаа тохиолдож байгаа нь энэ гэнэ.

Агаарт хөөрсөн онгоц зөвхөн техникийн доголдол, эсвэл зорчигчийн эрүүл мэндтэй холбоотой шалтгаанаар буцаж газарддаг.

Өөр шалтгаанаар буцаж газардсан тохиолдол маш ховор байдаг гэнэ. Мэдэгдэж байгаа хамгийн сүүлийн тохиолдол нь 2013 онд Лос Анжелес хотоос Нью Йорк хот руу хөөрсөн American Airlines компанийн нисэх онгоцонд нэгэн дуулгаваргүй зорчигч Уитни Хьюстоны “I will always Love you” дууг тасралтгүй чанга дуулж байсны улмаас Канзас ситид түр газардах шаардлагатай болж байжээ.

Дараа жил нь Нью Йорк-Сөүлийн чиглэлийн Korean Air компанийн онгоц хөөрөхөөр бэлдэж байх үед тус компанийн эзний охин Чо Хюн А онгоцны үйлчлэгчийг зодож танхайрсны улмаас буцаж байсан юм.

source: ikon.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *