Иргэний цахим үнэмлэхийг онлайнаар захиалах боломжтой болж байна

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас иргэний цахим үнэмлэхийг онлайнаар захиалах боломжтой болж байгааг мэдээллээ. Түүнчлэн энэ сарын сүүлээр гадаад паспортыг онлайнаар захиалах үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Үүнтэй холбогдуулан онлайн захилагыг хэрхэн хийх талаар болон бусад холбогдох мэдээллийг өгөхөөр тус газраас маргааш 11:00 цагт албан ёсоор хэвлэлийн хурал хийнэ.

Өмнө нь иргэний үнэмлэx шинээр аваx, 25, 45 насны сунгалт хийлгэхдээ Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд очих эсвэл сонгогдсон xороодод харьяалал xаргалзаxгүй хандаж захиалж байсан юм.

source: ikon.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *