Хөвгүүд минь яг намайг хайрлаж хүндэлдэг шигээ эхнэрүүдээ ч бас хайрлаасай

Би хоёр хүүтэй ээж. Жижигхэн хөөрхөн хөвгүүд минь үргэлж иймээрээ байхгүйг би мэднэ. Нэг л мэдэхэд эрийн цээнд хүрч үүрээ орхин нисэх цаг ирнэ. Тэдний минь зүрх хэн нэгэн эмэгтэйг хайрлаж ээжээсээ холдох болно.

Тэр эмэгтэйчүүд намайг хөвгүүдээ хэрхэн эрүүл чийрэг, хариуцлагатай, найрсаг, үнэнч соёлтой өсгөсөн талаар үерхэж эхлээд л мэдэх болно гэдэгт итгэлтэй байна.

Би эрэгтэй хүүхэд өсгөхийн хамгийн чухал зүйл юу болох талаар тунгаан түүнийгээ миний нэн тэргүүний үүрэг хэмээн боддог билээ. Доор сийрүүлбэл:

– Зорилгоо биелүүлэх, өөртөө итгэх, мөрөөдлөө биелүүлэх зэрэгт нь чиглүүлэх нь миний үүрэг

– Ямар нэг чухал шийд гаргах үед нь чадлаараа зөвлөж алдаа гаргахгүй байх тал дээр үргэлж туслах нь миний үүрэг

– Амьдралын ханиа сонгох үед би хөвгүүдээ эхнэрүүдээ бүх сэтгэлээрээ хариу нэхэлгүй хайрлахыг, халамжлахыг заан сургах нь миний үүрэг

– Хөвгүүдээ би надад санаа зоволгүйгээр чөлөөтэй бөгөөд бүрэн төгс хэн нэгнийг хайрлаасай хэмээн хүсэж сургах нь миний үүрэг

– Өөрсдийн ертөнцийн гол цөмөө эхнэрээ болгож амьдралд итгэж найдах цор ганц хүнээ эхнэрээ гэж сонгоосой гэж хүсэж зөвлөх нь миний үүрэг. Би энэ хорвоод насаараа хөвгүүдтэйгээ хамт байхгүй шүү дээ.

– Хөвгүүд минь хэзээ ч эхнэр ээж хоёрынхоо аль нэгийг сонгох хэрэгтэй гэсэн бодлыг тээх ёсгүйг заах миний үүрэг

– Хөвгүүдээ би амьдралд идэвхитэй, хайртай, найрсаг, ёс журамтай байгаасай гэж хүсэж сургах нь миний үүрэг

– Эхнэрийнхээ үнэ цэнийг мэдэрч үргэлж усалж байгаасай гэдгийг заах миний үүрэг

– Энэ бүхнээс хамгийн чухал нь хөвгүүддээ би гэр бүлийн ариун нандин харилцаа болон гэрлэлт ямар чухал гэдгийг мэдрүүлж сургаж ойлгуулах нь эх хүн миний нэгдүгээр үүрэг билээ.

Эх сурвалж: Riley Cooper’s blog

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *