Шаркуудын сэтгэлийг хөдөлгөж, хайрыг татсан гэр бүл хүссэн санхүүжилтээ авч чадлаа

Осолд орж , олон жил эмчилгээ хийлгэж, түүндээ хамаг байдаг аа барж, өмссөн хувцастайгаа үлдэж хөгжлийн бэрхшээлтэй болсон ч гэсэн амьдралд бууж өгөөгүй хөдөлмөрлөж буй нэгэн гэр бүл ням гаригийн “Шарк танк”-ийн онцлох оролцогчдын нэг байлаа.

Орон нутагт 0.7 га-д амины байшин барьдаг компанитай Хөвсгөлийн залуу Батбилэг, эхнэртэйгээ Шаркуудын сэтгэлийг хөдөлгөж бүгд түүнээр бахархаж хоолой нь зангирч нулимс дуслуулж, хүссэнээрээ хөрөнгө оруулалт авч чадлаа. Тэдний өмнөөс олон ч хүн баярлаж буй нь дамжиггүй биз ээ.Банкны зээл маш багаар гардаг, зөндөө авдаг ч хүү нь маш өндөр азаа үзээд энэ нэвтрүүлэгт оржээ.

Өнөөх ЖДҮ-ийн зээл энэ мэтчилэн эзэндээ очдоггүйн тод жишээ. Тэд долоон жилийн хугацаанд байршил сайтай 0.7 га газар худалдан авч нийт 22 байшин барьж орон нутгийн иргэдэд лизинг хослуулан худалдсан байна. Оюунгэрэл шарк барилгын нэртэй компани болно оо гэж ерөөлөө. Tууштай хүнийг амьдрал шагнана гэж энэ дээ. Амжилт хүсэе.

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *