Визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа БНСУ-ын Ерөнхий сайд амлав

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад айлчилж байна.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээрээс онцлон хүргэж байна.

10 аймагт 300 сая долларын буцалтгүй тусламжаар ДЦС-ийн ажил хийгдэж буйг яаравчлуулна.

500 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт Солонго 1, 2 хорооллыг барина. Ингэснээр 1,500 айл түрээсийн орон сууцанд орно.

Ирэх жил Стратегийн түншлэлийн харилцаагаа нэг шат ахиулахаар тохиролцлоо.

Эмч нарыг түлхүү мэргэшүүлэхээр боллоо.

Соёл урлаг, спортын уралдаан тэмцээнүүд ирэх жил буюу дипломат харилцаа тогтоосны 30 жилийг угтаж хийнэ.

Хоёр улсын Засгийн газар хоорондын IV хурлыг энэ оны эхний хагасд хуралдуулахаар тохиролцов

Стратегийн түншлэлийн хүрээнд Визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа БНСУ-ын Ерөнхий сайд амлав.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.

Хөтөлбөр ёсоор БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхана.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *