Долоо хоногийн өрнийн зурхай 2019.IV.8-2019.IV.14

ХОНЬ

Энэ долоо хоногийг зөвхөн өөртөө зориул. Зүрхшээж, хойшлуулсан сонирхолтой төлөвлөгөө, галзуу хүслээ биелүүлэх цаг. Гэхдээ ертөнцөөс тасарсан мэт, хэт дураараа аашлах гэсний хэрэггүй. Ар гэр, ажил амьдралаа орхигдуулалгүй, цугт нь амжуулахыг хичээгээрэй. Баяр баяслыг мэдэрч, амьдралдаа сэтгэл хангалуун байснаар аливаа өвчин эмгэгийг өөрөөсөө зайлуулж чадна. Хүссэнээ хийхэд тань мөнгө, санхүүгийн байдал саад болохгүй.

ҮХЭР

Хайр дурлал, романтик учралаар дүүрэн байна. Удаан хугацаанд хамт байсан хосууд шинэлэг зүйлсийг туршиж, харилцаагаа сэргээх хэрэгтэй. Ганц бие хүмүүс сонирхол, үзэл бодол нэгтэй хүмүүсийн хүрээллээс хосоо хайгаарай. Энэ долоо хоногт таны хувьд ажил, бизнесийн үйл хэрэг сонин биш байх бололтой. Мөнгө санхүүгийн хувьд бизне эрхлэгчид орлогын үүд нээгдсэн долоо хоног болох болно. Тэр чинээгээрээ томоохон худалдан авалт хийнэ. Эрүүл мэндийн байдал хэвийн байна.

ИХЭР

Илтгэх ур чадвар, үнэмшүүлэх чадвар нэмэгдэж аливаад манлайлагч байж чадна. Тэр хэрээр бусдын атаархлыг төрүүлж, хэл ам дагуулах магадлалтай. Бизнесийн үйл хэрэг саадгүй урагшилж, ашгаа өгнө. Гэр бүлийн аар саар асуудал, хэрүүл маргаан таны сэтгэл санааг тавгүйтүүлнэ. Санхүүгийн байдал маш сайн байна. Тамир тэнхээ сэлбэх амин дэм, бэлдмэл хэрэглэж, дархлаагаа сайжруулаарай.

МЭЛХИЙ

Завгүй өдрүүд үргэлжилнэ. Ажил ихтэй үедээ өдрийн цагаар хэдэн минут дугхийж, стресс ядаргаанаас сэргийлээрэй. Таны удаан хугацааны төвөлгөөнд гэнэтийн саад учирч магадгүй. Энэхүү саадыг давж чадвал амжилт ойрхон байна. Ажлаа солих, орон байраа засч сайжруулахад таатай. Нойргүйдэл, хоолны дуршил өөрчлөгдөх зэрэг эмгэгт өртөж магадгүй.

АРСЛАН

Энэ долоо хоног зарим нэгнийх нь хувьд хар дарсан зүүд мэт байх бололтой. Таагүй явдал, азгүй тохиолдол их байх болно. Гэвч аливааг хэтэрхий хүндээр тусгаж, дэлхий сүйрсэн мэт аашлах хэрэггүй. Энэ бүхэн шуурга мэт таныг дайраад л өнгөрнө. Санхүүгийн байдал сайнгүй үед арвич, тооцоотой байх хэрэгтэй. Сэтгэлийн хямралд автаж, даралт ихсэх магадлалтай.

ОХИН

Энэ долоо хоногийн турш таны эрч хүч, амьдралын идэвх өндөр байна. Амьдралдаа дорвитой өөрчлөлт хийж, ажлын байраа солих хүсэл төрөх бололтой. Ганц бие хүмүүс хайр дурлалд азгүйтэж, сэтгэл санаагаар унах магадлалтай. Санхүүгийн нөхцөл байдал таны ажлын үр дүнтэй шууд хамааралтай байх болно. Бизнес эрхлэгчид ашиг, орлого ихтэй байх боловч гэнэтийн их мөнгөний хэрэгцээ их гарах бололтой.

ЖИНЛҮҮР

Мөнгө санхүүгийн үйл хэрэгт азтай байна. Мөнгө олоход хялбар байх боловч зарцуулахдаа бодолтой хандах хэрэгтэй. Нэр хүндээ сэргээх, өөрийгөө нотлох боломжийг алдах хэрэггүй. Ажил хэргийн уулзалт хэлэлцээний үеэр харилцагчидтайгаа үл ойлголцож, таагүй сэтгэгдэлтэй үлдэж магадгүй. Ужиг, хууч өвчин сэдрэхээс сэргийлээрэй. Гэр бүлдээ илүү цаг зарцуулж, хүүхдийнхээ сурлага, хүмүүжилд анхаарах хэрэгтэй.

ХИЛЭНЦ

Энэ долоо хоногт зарим хүмүүсийг азын од ивээнэ. Мөрийтэй тоглоом, аз сорьсон үйл хэрэгт амжилттай байх бололтой. Гэр бүлдээ анхаарал хандуулж, хайртдаа халамжтай байх хэрэгтэй. Хэрэгцээнээс илүү гарсан мөнгөө дэмий зүйлд үрэлгүй хадгалах хэрэгтэй. Бусдад их хэмжээний мөнгө өгөхөөс татгалзаарай. Учир нь та эргүүлэн авч чадахгүй байж магадгүй.

НУМ

Энгийн өдрүүд үргэлжилнэ. Хийх ёстой ажлаа цаг тухайд нь гүйцэтгэснээр асуудал үүсэхгүй. Бизнесийн үйл хэрэг тогтвортой үргэлжилнэ. Мөнгө санхүүгийн хувьд ч өмнөх долоо хоногийнхтой ойролцоо байх болно. Ганц бие хүмүүс гадуур гарч шинэ сонирхолтой хүмүүстэй танилцах хэрэгтэй. Магадгүй заяаны ханьтайгаа учирч болох юм. Ер нь хайр дурлалын тал дээр таны хичээл зүтгэлээс бүх зүйл шалтгаалах болно.

МАТАР

Бизнесийн хамтрагч, ажлын харилцагчидтай учраа ололцох хэрэг гарна. Асуудлыг хэрхэн шийдвэрлэснээс таны ажлын үр дүн шалтгаалах болно. Санхүүгийн хэрэгцээ шаардлагаар хүсээгүй ажлаа ч шүүрч аваад хийхэд хүрэх бололтой. Гэр бүлийн тааламжтай уур амьсгал ажлын стресс, ядаргаанаас ангижрахад туслана. Эрүүл мэндийн байдал сайжирч, эрч хүч нэмэгдэнэ.

ХУМХ

Ажил ихтэй завгүй байх болно. Зарим нь шинэ ажилд орж, шинэ хүмүүстэй танилцах бололтой. Зарим хосууд харилцаагаа төгсгөж магадгүй. Бизнесийн үйл хэрэг амжилттай байх бөгөөд удахгүй ашгаа өгч эхэлнэ. Томоохон төсөл дээр хамтран ажиллах санал ирнэ. Сүрдэж балмагдалгүй, өөртөө итгээд саналыг хүлээн аваарай. Урт хугацаанд тогтмол ашгаа өгөх өгөөжтэй санал ирж байна. Сэтгэл санаа хямарч, нойр хулжих магадлалтай. Аялалд явж, эрүүл агаарт амрах зэргээр эрч хүчээ цэнэглээрэй.

ЗАГАС

Гэртээ их цэвэрлэгээ хийж, хуримтлагдсан сөрөг энергийг арилгах хэрэгтэй. Зарим тавилгаа шинэчилсэн ч болно. Хосуудын харилцаанд тааламжтай. Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй харилцаа тогтоох бөгөөд энэ нь удаан хугацаанд үргэлжилнэ. Ойр дотныхныхоо сэтгэл санаа, эрүүл мэндэд анхаарал хандуулаарай. Мөнгө олоход амаргүй байх боловч сайн зүйлд зарцуулж чадна. Эрүүл мэндийн байдал маш сайн байна.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *