Түймрийн голомтод сэлфидсэн дарга олны шүүмжлэлд өртөв

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн ногоон бүсэд хэд хэдэн түймэр гарч, багагүй хэмжээний гарз хохирол дагуулсан.

Годойн ам, Шадивланд гарсан түймрийн улмаас 20 гаруй айлын байшин шатаж, байгаль орчинд ч ихээхэн гарз хохирол үүссэн.

Харин түймрийн энэ голомтод нийслэлийн шинэхэн дарга сельфидэж, албан тушаалаа “тунхаглажээ”. Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчийн ажлаа саяхан авсан Д.Мөнхжаргал дүрэлзэн шатаж буй байшингийн өмнө өөрийн зургаа авч, шинэхэн албан тушаалаа гайхуулжээ.

Үүнийг харсан олон нийт “албан тушаалаа зарлах өөр арга олдсонгүй юу” гэх зэргээр шүүмжилж эхэлсэн байх бөгөөд гал түймрийн урд тухтай гэгч нь зогссон Д.Мөнхжаргал дарга тун удалгүй эдгээр зургуудаа цахим хуудаснаасаа устгажээ.

source: medee.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *