Монгол залуу солонгос эмэгтэйг хүчирхийлэхийг завджээ

БНСУ-ын Сөүл хотод саунд амарч байсан солонгос эмэгтэй “Б”-г монгол залуу “А” хүчирхийлэхийг завдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт /2019.04.09/ гарчээ.

Сөүл хотын Кван Ак дүүргийн сауны газрын эмэгтэйчүүдийн амралтын өрөөнд монгол залуу орж, унтаж байсан солонгос эмэгтэйг илсэн байна. Энэ үед бүсгүй цагдаагийн газар мэдэгдэж, хяналтын камерыг шалгахад “А”-г хүчирхийллийн хэрэг үйлдэхийг завдсан гэж үзэн шалгаж эхэлжээ.

Монгол Улсын иргэн “А” нь 30 настай бөгөөд Сөүл их сургуулийн докторын сургалтад суралцаж байгааг тогтоожээ.

source: news.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *